Синьхайн
хүдрийн боолт
home Нүүр хуудас Бүтээгдэхүүн Нунтаглах төхөөрөмж Нойтон аргын халиатай бөмбөлөгт тээрэм

Нойтон аргын халиатай бөмбөлөгт тээрэм

  • Нойтон аргын халиатай бөмбөлөгт тээрэм

Нойтон аргын халиатай бөмбөлөгт тээрэм

Танилцуулга

Энгийн бүтэцтэй, хүдрийн зутангийн өөрийн урсгалаар материалаа гадагшлуулдаг шинэ төрлийн бөмбөлөгт тээрэм.

Capacidade

0.17 ~ 170т / цаг

Сайжруулалт

Нойтон аргын бөмбөлөгт тээрэм нь аажмаар эргэх хурд дамжуулах системтэй. Тээрэм нам хурдаар эргэж эхэх ба өндөр хурдны гол хөдөлгүүр нь тээрэм хэвийн эргэж эхэлсний дараа ажиллаж эхлэх бөгөөд энэ нь эрчим хүчний хэрэглээг хэмнэх төдийгүй бөмбөлөгт тээрмийн эд ангиуд болон цахилгаан сүлжээний эрсдлийг бууруулдаг.

Ашиг тус

Засвар үйлчилгээ хийхэд хялбар ;
Статик ба динамик даралтын холхивч нь жигд, найдвартай ажиллагаатай;
Нам хурдны дамжуулалт нь эхний асаалт болон засвар үйлчилгээ хийхэд хялбар дөхөм ;
Том ба жижиг араа найдвартай тослодог тосны манантуулан тослох төхөөрөмжтэй;
Хийн авцуулагч нь эхний асаалтыг уян хатан явуулдаг.

Бүтээгдэхүүний бүтэц

Нойтон аргын халиат бөмбөлөгт тээрмийн гол бүрэлдэхүүн хэсэг нь жижиг диаметртэй, ахиу урттай цилиндр бөгөөд ролик холхивч, нам хурдны дамжуулах механизмаар аажмаар эргэж эхэлдэг. Материал нь цилиндрийн материал орох амтай төгсгөлөөс тэжээгдэж, материал болон ган бөмбөлөгүүд нь доош унахдаа хоорондоо цохигдож нунтаглагдан бутлагдна. Материалын тасралтгүй тэжээгдэх урсгалаас үүсэх цилиндр дэх даралт нь материалыг орох амны төгсгөлөөс гарах амны чиглэлд шахаж явуулах бөгөөд гарах амны төгсгөл хэсэгт байх материал гарах амнаас дээш гарсан зутан нь доошлон гарах эсвэл халианы өөрийн урсгалаар гадагшилдаг. Хөндий гол нь эсрэг эргэлтэт сэлүүртэй бөгөөд энэ нь ган бөмбөлөг болон том ширхэгтэй хүдрийг тээрэмд буцааж орүүлах зориулалттай.

Хэрэглэх хүрээ

Вольфрамын баяжмал үйлдвэрлэх үйлдвэр баяжуулах процессын хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд хоёрдугаар шатны нунтаглах үйл явцад тортой бөмбөлөгт тээрэм ашигласан бөгөөд эцэст нь бүтээгдэхүүний гарц стандартын шаардлага хангахагүй, тоног төхөөрөмж нь маш их эвдэрч байсан тул Синьхай компанийн нойтон аргын халианы урсгалт шинэ загварын бөмбөлөгт тээрмийг ашиглах болсон. Бөмбөлөгт шинэ тээрэм нь хүдэр гагалтыг хүчлэх шаардлагагүй бөгөөд зутан нь автоматаар халианы урсгалаар гардаг тул энэ нь тоног төхөөрөмжийн хэрэглээнд хэмнэлттэй, эрчим хүчний хэрэглээг бууруулдаг, гарах материалын ширхэгийн хэмжээ бага зэрэг давуу талтай тул шаардлага хангасан ширхэлэгийн хувь хэмжээ сайжирч, бүтээгдэхүүний өртгийг хянаж удирдах боломжтой болсон.

Техникийн үзүүлэлтүүд

Марк загвар Цилиндр их биеийн диаметр (мм) Цилиндр их биеийн урт (мм) Үндсэн хөдлөгүүрийн марк Хөдлөгүүрийн чадал (кВт) Урт (мм) Өргөн (мм) Өндөр (мм) Ашигтай эзлэхүүн (м3) Ган бөмбөлөг ачаалах максимум хэмжээ (т) Хүндийн жин (кг)
MQY0918 900 1800 Y225M-8 22 5080 2300 2015 0.9 1.66 6078
MQY1212 1200 1200 Y225S-8 18.5 5788 2994 2540 1.14 2.4 11473
MQY1224 1200 2400 YR280S-8 55 6112 2794 2540 2.28 3.8 12308
MQY1515 1500 1500 JR115-8 60 5766 2945 2600 2.2 6.4 15424
MQY1530 1500 3000 JR125-8 95 7979 2945 2600 5 10 18690
MQY2122 2100 2200 JR128-8 155 8070 4840 3795 6.6 14 47800
MQY2130 2100 3000 JR137-8 210 8870 4840 3795 9 20 47220
MQY2136 2100 3600 JR137-8 210 9300 4840 3795 10.8 22 52010
MQY2145 2100 4500 JR148-6 310 11029 4738.6 3300 13.5 23.8 58305
MQY2430 2400 3000 JR1410-8 280 9710 4778 4120 12.1 23 65880
MQY2721 2700 2100 JR1410-8 280 9400 5600 4700 10.7 24 63900
MQY2736 2700 3600 TDMK400-32 400 13049 5800 4680 17.8 32 96570
MQY2740 2700 4000 TDMK400-32 400 11850 5667 4496 20.4 40 78800
MQY3231 3200 3100 TDMK630-36 630 12750 6760 5150 21.4 45 107660
MQY3245 3200 4500 TDMK630-36 630 14356 7200 5152.5 32.8 65 130283
MQY3254 3200 5400 TM1000-36/2600 1000 15800 6760 5200 37.2 73 121000
MQY3645 3600 4500 TM1000-36/2600 1000 15000 7200 6326 41.8 76 135000
MQY3650 3600 5000 TM1250-40/3250 1250 17157 7755 6326 46.4 86 145000
MQY3660 3600 6000 TM1250-40/3250 1250 19000 7755 6326 55.7 102 154000
MQY3690 3600 9000 TDMK1800-30 1800 28000 4600 5600 83 163 212000
MQY3867 3800 6700 TDMK1600-30 1600 19000 8200 7100 70 130 186000
MQY4067 4000 6700 TDMK1800-30 1800 15600 9600 7300 78 138 207000
MQY4561 4500 6100 TDMK2200-30 2200 18200 10500 7600 93 151 238000

Холбоотой бүтээгдэхүүн