Синьхайн
хүдрийн боолт
home Нүүр хуудас Бүтээгдэхүүн Нунтаглах төхөөрөмж Хуурай аргын бөмбөлөгт тээрэм

Хуурай аргын бөмбөлөгт тээрэм

  • Хуурай аргын бөмбөлөгт тээрэм

Хуурай аргын бөмбөлөгт тээрэм

Танилцуулга

Хуурай материалыг боловсруулах бөмбөлөгт тээрэм.

Capacidade

0.25-100т / цаг

Сайжруулалт

Хуурай аргын бөмбөлөгт тээрэм нь хэвтээ байрлалтай цилиндр хэлбэртэй бөгөөд цилиндрийн гадна талын арааг дагаж эргэдэг, торон хэлбэртэй төхөөрөмж юм.

Ашиг тус

1. Хуурай аргын бөмбөлөгт тээрэм нь аливаа материалыг тасралтгүйгээр тээрэмдэн үйлдвэрлэл явуулах боломжтой, тээрэмдэж буй бүтээгдэхүүний нарийн ширхэглэлийн хэмжээг тохируулахад хялбар байдаг;
2. Материал гадагшлуулах ам нь шулуун хоолойн загвартай, агаар нэвтрүүлэх төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд энэ нь тоосыг зайлуулах үйлдлийг үр дүнтэй хийдэг ;
3. Нээлттэй урсгалаар тээрэмдэх болон ангилагчийн тусламжтай эргэх циклээр тээрэмдэж болно;
4. Хүдрийн чанар болон хүдэр гадагшлуулах аргаас хамааран халианы урсгалтай хуурай аргын бөмбөлөгт тээрэм эсвэл торон хэлбэрт хуурай аргын бөмбөлөгт тээрмээс сонголт хийж болно;
5. Хуурай нунтаглалтын аргаар боловсруулсан материал нь шаардлага хангасан бүтээгдэхүүн болон гардаг;
6. Баяжуулалтын процессийн дагуу зүүн эргэлттэй, баруун эргэлттэй гэж ангилж болно;
7. Хуурай аргын бөмбөлөгт тээрэм нь энгийн бүтэцтэй бөгөөд арчлахад хялбар байдаг. Хөндий гол нь цутгамал гангаар хийгдсэн тул доторлогоог нь солиход амархан байна.
Жич: Хуурай аргын бөмбөлөгт тээрэм доторхи материалын чийгийн хэмжээ хэт их байж болохгүй. Чийг ихэдвэл материалууд хоорондоо амархан наалдаж, хүдэр гадагшлах явцад муугаар нөлөөлөх болно.

Бүтээгдэхүүний бүтэц

Хүдэр нь материал оруулах төхөөрөмжөөр дамжин тээрмийн хөндий голоор жигд эргэлдэн эхний хөндий рүү орно. Тус хөндий нь шатласан доторлогоо хавтан болон атираат доторлогоо хавтантай ба дотор нь төрөл бүрийн хэмжээтэй ган бөмбөлөг ачаалсан байдаг. Цилиндрийн эргэлтээс үүссэн төвөөс зугтах хүч нь ган бөмбөлөгийг тодорхой өндөрт аваачих ба дараа нь ган бөмбөлөг доош унахдаа материалд хүчтэй цохилт, нунтаглах нөлөө үзүүлдэг. Материал эхний хонгилд бүдүүн ширхэгтэй болж нунтаглагдсаны дараа таславч хавтанг дамжин хоёр дахь хөндий рүү орно. Энэ хөндий нь хавтгай доторлогоотой, дотор нь ган бөмбөлөгүүдийг ачаалсан байх ба нунтаглах явц үргэлжилнэ. Нунтаглагдсан хүдэр нь материал буулгах сараалжтай хавтангаар дамжин гадагшилснаар нунтаглах ажиллагаа дуусна.

Хэрэглэх хүрээ

Хуурай аргын бөмбөлөгт тээрэм нь цементийн үйлдвэрт эцсийн бүтээгдэхүүн болон түүхий эдийг нунтаглахад ашигладаг бөгөөд металлурги, химийн үйлдвэр, цахилгаан эрчим хүч гэх мэт салбарт төрөл бүрийн хүдэр болон бусад материалыг нунтаглахад тохиромжтой. Материал нь хуурай байх ёстой бөгөөд тохиромжтой материалууд нь цемент, силикат бүтээгдэхүүн, шинэ барилгын материал, галд тэсвэртэй материал, бордоо, хар ба өнгөт металлын хүдэр, шил керамик гэх мэт байна.

Техникийн үзүүлэлтүүд

Марк загвар Цилиндр их биеийн хурд (r / min) Ган бөмбөлөг ачаалах хэмжээ (т) Орох материалын хэмжээ (мм) Гарах материалын хэмжээ (мм) Үйлдвэрлэлийн хэмжээ (т / цаг) Хөдлөгүүрийн чадал (кВ) Нийт жин (т)
Ф900×1800 36-38 1.5 ≤20 0.075-0.89 0.65-2 18.5 5.85
Ф900×3000 36 2.7 ≤20 0.075-0.89 1.1-3.5 22 6.98
Ф1200×2400 36 3 ≤25 0.075-0.6 1.5-4.8 30 13.6
Ф1200×3000 36 3.5 ≤25 0.074-0.4 1.6-5 37 14.3
Ф1200×4500 32.4 5 ≤25 0.074-0.4 1.6-5.8 55 15.6
Ф1500×3000 29.7 7.5 ≤25 0.074-0.4 2-5 75 19.5
Ф1500×4500 27 11 ≤25 0.074-0.4 3-6 110 22
Ф1500×5700 28 12 ≤25 0.074-0.4 3.5-6 130 25.8
Ф1830×3000 25.4 11 ≤25 0.074-0.4 4-10 130 34.5
Ф1830×4500 25.4 15 ≤25 0.074-0.4 4.5-12 155 38
Ф1830×6400 24.1 21 ≤25 0.074-0.4 6.5-15 210 43
Ф1830×7000 24.1 23 ≤25 0.074-0.4 7.5-17 245 43.8
Ф2100×3000 23.7 15 ≤25 0.074-0.4 6.5-36 155 45
Ф2100×4500 23.7 24 <25 0.074-0.4 8-43 245 56
Ф2100×7000 23.7 26 <25 0.074-0.4 12-48 280 59.5
Ф2200×4500 21.5 27 <25 0.074-0.4 9-45 280 54.5
Ф2200×6500 21.7 35 <25 0.074-0.4 14-26 380 61
Ф2200×7000 21.7 35 <25 0.074-0.4 15-28 380 62.5
Ф2200×7500 21.7 35 <25 0.074-0.4 15-30 380 64.8
Ф2400×3000 21 23 <25 0.074-0.4 7-50 245 58
Ф2400×4500 21 30 <25 0.074-0.4 8.5-60 320 72
Ф2700×4000 20.7 40 <25 0.074-0.4 22-80 380 95
Ф2700×4500 20.7 48 <25 0.074-0.4 26-90 480 102
Ф3200×4500 18 65 <25 0.074-0.4 В соответствии с условиями технологического процесса 630 149
Ф3600×4500 17 90 <25 0.074-0.4 В соответствии с условиями технологического процесса 850 169
Ф3600×6000 17 110 <25 0.074-0.4 В соответствии с условиями технологического процесса 1250 198

Холбоотой бүтээгдэхүүн