Синьхайн
Хүдэр ороох
home Нүүр хуудас Шийдэл Гематитын хүдэр боловсруулах технологи
  • Гематитын хүдэр боловсруулах технологи

Гематитын хүдэр боловсруулах технологи

Процессийн танилцуулга

Гематит нь сул соронзонт төмрийн хүдэр бөгөөд боловсруулж авахдаа олон төрлийн аргыг ашигладаг. Баяжуулалтын уламжлалт аргуудад нь шарж соронзон тусгаарлалт хийх, флотаци ба хүчтэй соронзон тусгаарлалт хийх зэрэг орох ба дан нэг процессын үзүүлэлтүүд тааруу гарах тул, төвлөрсөн аргуудын хосолсон процессыг элбэг ашиглах болсон. Гематитын баяжуулалтын процессын онцлогийн дагуу шарж, соронзон тусгаарлалт, флотацийн процесс, сул соронзон болон хүчтэй соронзон процесс, хүчтэй соронзонт флотацийн процесс- хүнд -соронзонт гэж хувааж болно.

Хэрэглээний талбар

Гематитийн хүдэр боловсруулах үйл технологийн процессийг гематит болон бусад холилдсон бодисын жигд бус бүдүүн нарийн ширхэгтэй ширхэглэлийн хэмжээ харьцангуй их, түүний дотор бага хэмжээний магнетит, эрдэс бодисуудад нь илүү төвөгтэй шинж чанартай кварц, каолин болон бусад гематит агуулдаг хүдрийг боловсруулахад хэрэглэнэ.

Процессийн танилцуулга

Шарж соронзон тусгаарлалт явуулах процесс

Гематитийг ялган авах үр дүнтэй аргуудын нэгэнд тооцогддог. Ашигт малтмалын найрлага нь илүү төвөгтэй, баяжуулалтын бусад аргуудаар боловсруулахад үзүүлэлтүүддээ сайн хүрэхгүй байх үед соронзжуулан шарах аргыг ашигладаг.

Сул соронзон- хүчтэй соронзонт процесс

Сул соронзон- хүчтэй соронзон процесс нь магнетит-гематит холимог хүдрийг боловсруулах уламжлалт процесс юм. Гангийн үйлдвэрлэл хөгжихийн хэрээр төмрийн баяжмалд тавигдах шаардлага, эрэлт улам бүр нэмэгдэж, төмрийн хүдрийг нарийн нунтаглах, боловсруулах процессийг чухалчилж үзэх болсон бөгөөд тэдгээрийн дотор флотацийн процесс нь ангилан ялгалтын ширхэлэгийн хэмжээний хязгаарлалт бага, ангилан ялгах хурд өндөр, удирдаж ажиллуулахад хялбар гэх мэт давуу талтай нь нилээд үнэлэгддэг.

Хүчтэй соронзонт ангилах процесс

Хүчтэй соронзонт ангилах процесс нь гематит гэх мэт сул соронзонт эрдэс бодисыг боловсруулах уламжлалт арга юм. Хүдэрт магнетит гэх мэт хүчтэй соронзонт эрдэс бодис бага хэмжээгээр агуулагддаг бол хүчтэй соронзонт ангилагч амархан бөглөрөх байдал үүсдэг тул хүчтэй соронзон тусгаарлагчийг ашиглахын өмнө ихэвчлэн сул соронзонт тусгаарлагчийг нэмж хүдэр дэх хүчтэй соронзонт эрдэс бодисыг урьдчилан ангилаж ялгадаг. Ерөнхийдөө дан соронзонт ангилах процессын сул тал нь баяжмалын агуулга бага, хүчтэй соронзонт тусгаарлалтын баяжмалын агууламж ерөнхийдөө 60% -иас бага байдаг. Тиймээс агуулгын түвшинг дээшлүүлэхийн тулд хүчтэй соронзон – флотацийн процессыг ашигладаг.

Хүчтэй соронзон-флотацийн процесс

Хүчтэй соронзонт ангилалт нь дан кварц болон шаварлаг хлорит зэрэг эрдэс бодисыг бүдүүн ширхэгтэй нунтаглалттайгаар боловсруулахад ашиглагдна.

Баяжмал нь бүдүүн ширхэгтэй гарч ирээд дараагийн шат болох нарийн ширхэгтэй нунтаглалт болон флотациар орсноор үйлдвэрлэлийн шаардлага хангасан баяжмал болно.

Тасралтгүй нунтаглах сул соронзонт ангилалт-хүчтэй соронзонт ангилалт-урвуу флотацийн процесс

Энэ технологийн процессийг гематит боловсруулан гаргаж авах үед өргөн хэрэглэдэг. Гол онцлог нь хүдрийг дан биеээрээ ялгарах хүртэл нунтаглах ба сул соронзон ангилалт – хүчтэй соронзон ангилалтыг ашиглаж хаягдлыг гадагшлуулан, шавраас ангижруулж хүдэр дэх шаврын флотацид үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах үүрэг гүйцэтгэдэг ; Урвуу флотацийг ашигланаснаар кварц ба бусад бүлгийн ашигт малтмалыг хүдэр, гематит болон өөр өөр харьцаатай магнетитаар ангилдаг.

Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын боловсруулалтын үзүүлэлтүүдийг сайжруулах, үйлдвэрлэлийн өртөгийг бууруулах, нөөцийн ашиглалтыг сайжруулах зорилгоор янз бүрийн хүдрийн өөр өөр шинж чанарыг харгалзсан хамтатгасан технологийн процесс боловсруулж, томоохон үйлдвэрлэлийн боловсруулалтад ашиглах болсон. Эдгээрт дунд, хоёрдогч, хөвөх зэрэг янз бүрийн ажиллагаа болон дараалалтай процесс бүтцүүдээс бүрдэх хамтарсан процесс нь өндрөөр үнэлэгддэг. Төлөөлөл болохуйц процесс нь “үе шаттай нунтаглалт, бүдүүн нарийн ширхэгтэй ангилалт, соронзон ангилалт- гравитацийн ангилалт – анион урвуу флотацийн процесс” болон “үе шаттай нунтаглалт, бүдүүн нарийн ширхэглэлийн ангилалт, соронзон ангилалт – гравитаци –анион урвуу флотаци” зэрэг процессууд болно.

Тохиолдлууд

Синьхай компанийн гематитын хүдэр боловсруулах технологийн процесс нь тухайн хүдрийн шинж чанарын дагуу бодитоор гаргасан зураг төслийн үзүүлэлтүүддээ хүрдэг бөгөөд гематитын хүдэр боловсруулах зориулалттай төхөөрөмжүүд нь үйлдвэрлэлийн шугамын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах нөхцлийг хангадаг. Синьхай компани нь гематит боловсруулах үйлдвэрлэлийн шугамын 100 орчим багц гэрээ байгуулсны дотроос төлөөлөл болгож Филиппиний гематитын уурхайг нэрлэж болох бөгөөд жилд 700,000 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Хоёр шатлалтай шаваргүйжүүлэлт, бүдүүн ширхэлэгтэй элс тунгаалт нэг, баяжмалын нэг, гурван удаа хяналтын боловсруулалт хийгдэх бөгөөд дундын хүдэр нь хоёр дахь шат руу буцаж шаваргүйжүүлэлтэд ордог. Баяжмалын агуулга 69.7% , металл авалт 65.4% хүрсэн нь

Үйлдвэрлэлийн төлөөлөл: Шаньси дахь төмрийн хүдэр

боловсруулах соронзон тусгаарлах шугамын голлох төмрийн эрдэс бодисууд нь магнетит ба гематит юм. Төмрийн эрдэс бодисууд нь жигд бус, гангийн эрдэсүүд нь кварц юм. Синьхай компани түүхий хүдрийн чанарыг нарийвчлан судалсны дараа үе шаттай нунтаглалт, гравитаци- соронзон ангилалт – урвуу флотацлах процессыг ашиглахаар шийдсэн. Нэг удаагийн нунтаглалтын дараа том ширхэглэлтэй баяжмал болон хаягдал 60 орчим хувьд хүрч, энгийн гравитацид оруулан том ширхэгтэй баяжмалыг цаг хугацаанд нь ялгаж авах том ширхэгтэй хаягдлыг гадагшлуулж, нарийн ширхэгтэй хаягдлыг хүчтэй соронзон– урвуу флотацид оруулна. Уг процесс нь эдийн засгийн хувьд оновчтой, технологийн хувьд дэвшилтэт гэсэн хоёр шинж чанартай. Эцсийн үзүүлэлтүүд нь: Орох материалын агуулга 23.15%, баяжмалын агуулга 65.95%, хаягдлын агуулга 10.05% болсноор баяжуулалтын техникийн үзүүлэлтүүдийг эрс сайжруулсан. Үүний зэрэгцээ ашигт малтмал боловсруулах шинэ төрлийн тоног төхөөрөмж, ашигт малтмалын боловсруулалтын өндөр үр дүнтэй урвалж бодис нь маш сайн үүрэг гүйцэтгэж, хэрэглэгчдээс өндөр үнэлэлгээ авч, тухайн нутгийн гематитын хүдэр боловсруулах технологийн дэвшлийг нэг алхам урагшлуулсан.

“Хүн нэрээ, тогос өдөө ” гэдэгчлэн уул уурхайн үйлчилгээ төхөөрөмжийн чанарыг эрхэмлэгч Синьхай компанитай хамтран ажиллах хүсэлтэй компаниуд олон байдаг бөгөөд Өвөр Монголд Синьхай компани уул уурхайн тоног төхөөрөмжийн жишиг үйлдвэрийг байгуулсан. Синьхай компани нь хамгийн түрүүнд үйлчлүүлэгчийг эрхэмлэх зарчмыг баримталаж, үйлчлүүлэгч тус бүр Синьхай компанийн үйлчилгээний платформоор илүү хурдан, илүү хялбар үйлчлүүлэн төрөл бүрийн инженерийн төслүүдэд оновчтой шийдэл олоход туслан үйлчилж байна. Синьхай компани уул уурхайн салбарын хөгжилд хувь нэмрээоруулж, салбартаа од болон гялалзаж байна !

Бусад төлөөллийн тохиолдлууд:

Синьхайн гематитын хүдэр боловсруулах технологийн процессийг хэрэгжүүлсэн жишээ олноор гарсаар байгаа бөгөөд хэрэглэгчид манай компани дээр хүрэлцэн ирж үйлдвэрийн бодит талбар дээр нь очиж үзэхийг урьж байна. Бидний хийсэн ижил төрлийн үйлдвэрлэлийн шугамын үр дүнг очиж үзэх бол бид таныг дагалдан хамт очих болно. Өвөр Монголын гематитын уурхайн хүдрийн бүтэц нь харьцангуй нарийн төвөгтэй бөгөөд уг процесс нь хүдрийг тасралтгүй нунтаглаж, сул соронзон — хүчтэй соронзон — урвуу флотацийн процесс явагдах бөгөөд нунтаглалтын дараах хүдрийн ширхэгийн хэмжээ нь нарийн тул баяжуулалтын өртөг өндөрсдөг байна. Синьхай компани нь уг үйлдвэрлэлийн шугамыг хувиргах замаар эцсийн нарийн ширхэгтэй ангилалтын үр ашгийг илүү өндөрсгөн сайжруулсан.

Зянси дахь гематитын хүдэр боловсруулах үйлдвэр нь маш нарийн ширхэлэг хэмжээтэй, баяжуулж авахад маш хэцүү хүдэртэй. Синьхай компани нь соронзон ангилалт, гравитаци, соронзон шаралт – соронзон ангилалт гэсэн гурван төрлийн технологиос соронзжуулан шарах—соронзон ангилалтын технологийг сонгосон бөгөөд баяжмалын агуулга бараг 62%, металл авалт 80% -д хүрсэн байна. АНУ-дахь гематитийн хүдэр боловсруулах үйлдвэрийн хоногийн бүтээл нь 2100тн бөгөөд хүдэр нь ихэвчлэн гематит, эрдэс бодисууд нь кварц, кальци, магнийн эрдэс агуулдаг.

Синьхай компани нэг үе шаттай бутлалт, нэг үе шаттай өөрөө нунтаглагч, хоёр үе шаттай хайрга нунтаглагч ашигласнаар эцсийн нунтаглалтын ширхэлэгийн хэмжээ -0.025mm нь 80% -ийг эзэлж, флотацийн процесст орсноор түншлэгч компанийн шалгуур үзүүлэлтүүдийн шаардлагыг давж, зорилтот түвшинд хүрчээ.

Технологийн процессийн зураг

Гематитын хүдэр боловсруулах технологи

Холбогдох бүтээгдэхүүн