Синьхайн
Хүдэр ороох
home Нүүр хуудас Шийдэл Молибдений хүдэр баяжуулах технологи
  • Молибдений хүдэр баяжуулах технологи

Молибдений хүдэр баяжуулах технологи

Процессийн танилцуулга

Баяжмалын үзүүлэлтийг сайжруулахын тулд том ширхэгтэй баяжмалыг дахин нунтаглана. Хүдрийн өвөрмөц шинж чанарын дагуу баяжмалыг дахин нунтаглах процессийг ашиглан ангилалт явуулна; Эрчим хүчний хэрэглээг 30% бууруулах ба металл авалтын түвшин 10% -иас дээш өсдөг.

Хэрэглээний талбар

Молибдений хүдэр баяжуулах үйлдвэрлэлийн шугамыг дан молибдений хүдэр болон нарийн төвөгтэй шинж чанартай болон сульфидын эрдэс бодисуудтай хамтдаа үүсч нягт барьцалдсан, нарийн ширхэглэл хэмжээтэй молибдений хүдэрт боловсруулахад хэрэглэнэ.

Процессийн танилцуулга

Үе шаттай нунтаглалт, үе шаттай ангилалт нь бүдүүн ширхэгтэй нунтаглагдсан

Холимог бүдүүн ширхгэлэгт хүдэр боловсруулалтын үзүүлэлтүүдийг нэмэгдүүлдэг ба дахин нунтагласны дараа боловсруулалт нэг шатаар урагшилдаг. Дахин нунтаглах том ширхэгтэй хүдрийн хэмжээ бага байдаг бөгөөд хүдрийн задралт сайн явагдаж, өндөр агуулгатай баяжмал гарах бөгөөд эрчим хүчний хэрэглээг хэмнэдэг.

Хүчитгэсэн флотацийн технологид молибдений баяжмалын агуулгыг сайжруулахын тулд бүдүүн ширхэглэлт анхан баяжуулалтын үед хэрэглэх урвалжийн тунг хатуу хянан удирдсанаар “аль болох эрт металл авах” үр дүнд хүрч болох ба, олон мөчлөг циклийг бууруулж, үр ашиггүй алдагдалгүй болгодог. Хөөсний давхар үүрэг болох баяжуулалтын цуглуулалтыг бүрэн ашиглаж, хөөсийг ус нэмэлгүй угааснаар хөөсөн дэх хольцыг багасгаж, хүчитгэсэн флотацийн зорилгод хүрдэг.

Тохиолдлууд

Жишээ 1

Синьхай компани нь молибдений хүдрийн өвөрмөц шинж чанарын дагуу баяжмалын үзүүлэлтийг илүү өндөрсгөх технологийн процессийг боловсруулж, уг технологидоо тохирсон иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаж үйлчилдэг. Одоогийн байдлаар Синьхай компани нь дотооддоо болон гадаадад 100 орчим багц молибдений хүдэр баяжуулах үйлдвэрлэлийн шугамын төсөл боловсруулж, барьж байгуулсан нь үйлчлүүлэгчдээс өндөр үнэлгээ аваад байна. Эдгээрийн дотроос төлөөлөгч болгон Өвөр Монголын молибдений уурхайгаар жишээ авч болох юм. Уг уурхайн хүдэр нь харьцангуй жигд бөгөөд агуулгын өөрчлөлт багатай, тархсан ширхэлэгийн хэмжээ нь дунд зэргийн хэмжээтэй байна. Нөөцийг бүрэн ашиглаж хөгжүүлэхийн тулд анх хэрэглэж байсан хүдэр боловсруулах үйлдвэрийг өргөжүүлэхээр шийдсэн бөгөөд

Синьхай компани дизайны хувиргалт ба тоног төхөөрөмж үйлдвэрлэх чиглэлээр ажилласан юм. Олон удаа давтаж хүдрийн туршилт шинжилгээ хийж, эцэст нь техникийн үзүүлэлтүүдийг хүлээгдэж буй үр дүнгээс давуулсан үр дүнд хүргэсэн.Хүдэр нь кварц чулуулагтай бөгөөд уг хүдэр дэхь төмөрлөг эрдэс бодисууд нь голчлон пирит ба молибденит байх бөгөөд хүдрийн биетийн молибдений агууламж нь 0.06-0.11% хооронд, хүдэр боловсруулах хуучин үйлдвэрийн хүчин чадал 1000т / хоног бөгөөд хүдэр бутлах үйл явц нь 2 шатлалт битүү циклтэй, үе шаттай нунтаглаж, үе шаттай ангилалт явуулах ба баяжмалын агуулга 42-45%, металл авалтын түвшин 82% байна. Нөөцийг бүрэн ашиглахын тулд үйлдэрт хувиргалт өргөтгөл хийхээр шийдсэн бөгөөд анхны үйлдвэр нь 1000т / хоног байсан нь 10000т / хоног хүртэл өргөжиж, Синьхай компани техникийн өөрчлөлтийг хийж гүйцэтгэсэн.

Технологийн процессын найдвартай байдлыг харгалзан Синьхай компанийн ажилтнууд хүдрийн биетийн дээжийг авч хүдэр боловсруулах туршилт шинжилгээг явуулсан бөгөөд дараахь өөрчлөлтийг хийхээр шийдвэрлэсэн : Хоёрдугаар шатны бөмбөлөгт тээрмээр тээрэмдэн ангилахыг цуцлана. Хоёрдугаар шатны нунтаглалтын дараах флотацийн бүх процессийг цуцлана. Бүдүүн ширхэлэгт баяжмал авах процессийг дөрвөн үе шаттай баяжмалын процесс болгон өөрчилснөөр молибдений баяжмалын агууламж 45.55%, металл авалтын түвшин 89.26% болсон байна.

Туршилт судлагаагаар дамжуулан хүдэр боловсруулах үйлдвэрийг өөрчилж урвалжийн шинэ системийг нэвтрүүлж, анхны техникийн үзүүлэлтийг өөрчлөхгүйгээр хоёрдахь шатны нунтаглалт болон үрнэлжлэн явагддаг молибдений хүдрийн флотацийн тоног төхөөрөмжийг хасч, технологийн процессийг богиносгож, эрчим хүч, ган бөмбөлөг, урвалж, хүн хүчний зардал зэрэгт хэмнэлт гаргаснаар жилийн зардал арав гаруй сая юаниар хэмнэгдэж, хэрэглэгчдийн зүгээс машид сайшаагдан, урт хугацаагаар хамтран ажиллах болсон.

Жишээ 2

Энэхүү видео нь Синьхай компанийн үйлдвэрлэсэн Шаньдуны молибдений хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн шугамыг харуулсан гурван хэмжээст видео юм. Молибдений хүдэр, төмөрлөг бус ашигт малтмал нь кварцын агууламж ихтэй бөгөөд мөн эрдэсүүдийн өөрчлөлт ихтэй байна. Энэ үйлдвэрийн технологийн процесс нь нэг удаа бүдүүн ширхэглэлт анхан баяжуулалт, хоёр удаагийн хяналтын, дөрвөн удаа баяжмалын флотаци явуулах ба түүхий хүдэр дэхь молибдений агууламж 0.38 хувьтай байдаг ба сүүлийн жилүүдэд олборлолтын гүн нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүдрийн шинж чанар өөрчлөгдсөнөөр флотацийн үзүүлэлт муудаж, металл алдахад хүрсэн байна. Хожим нь Синьхайн ажилтнууд асуудлын шалтгааныг газар дээр нь шалган, дүн шинжилгээ хийж, эцсийн процессыг тодорхойлох хүдрийн туршилтуудыг явуулж дараах дүгнэлтийг гаргасан : түүхий хүдрийг нэг үе шатлалаар нунтаглах, том ширхэгтэй анхан флотацийг нэг удаа, анхан шатны баяжмал авалт нэг удаа, Бүдүүн ширхэгт баяжмалын нунтаглалт нэг удаа, хяналтын флотаци гурван удаа, дахин нунтаглагдсаны дараа баяжмалын флотаци долоон удаа явуулах болсноор сайн үзүүлэлтүүдэд хүрчээ.

Өөрчлөлтийн өмнөх ба дараах үеийн харьцуулалт Технологи Молибдений баяжмалын агуулга /% Молибдений баяжмалын металл авалтын хэмжээ /%
Хувиргалтаас өмнө Нэг удаагийн бүдүүн ширхэглэлт баяжуулалт, хоёр удаагийн хяналтын флотаци, дөрвөн удаагийн баяжмалын флотаци 35.30 73.68
Өөрчлөлт хийсний дараа Нэг удаагийн бүдүүн ширхэглэлт анхан баяжуулалт, нэг удаа бүдүүн ширхэглэлт баяжмалын флотаци, нэг удаа бүдүүн ширхэгтэй баяжмалын нунтаглалт, гурван удаа хяналтын флотаци, дахин нунтаглагдсаны дараа долоон удаа баяжмалын флотацид оруулах эдгээр болно. 45.23 78.78

Энэхүү хувиргалтаар молибдений хүдрийг баяжуулах шинэ технологийн процесс болон урвалжийн хэмнэлтэт системийг нэвтрүүлж, боловсон хүчин, менежментийн зардалыг мөн хэмнэснээр тухайн аж ахуйн нэгжид нийгэм эдийн засгийн өндөр үр өгөөжийг бий болгосон.

Технологийн процессийн зураг

Молибдений хүдэр баяжуулах технологи

Холбогдох бүтээгдэхүүн