Синьхайн
Хүдэр ороох
home Нүүр хуудас Шийдэл Алтны хүдэр боловсруулах CIL технолонги (нүүрсэнд шингээх арга)
  • Алтны хүдэр боловсруулах CIL технолонги (нүүрсэнд шингээх арга)

Алтны хүдэр боловсруулах CIL технолонги (нүүрсэнд шингээх арга)

Процессийн танилцуулга

Алтны уурхайн CIL (CarbonInLeach) процесс, өөрөөр хэлбэл нүүрсэнд алтыг шингээх аргаар алт олборлохдоо хүдрийн зутан руу идэвхжүүлсэн нүүрс нэмж, нэгэн зэрэг алтыг уусгаж бас шингээлт явуулдаг. Цианидаар уусгах ба нүүрсэнд алтны уусмалыг шингээх үйл явцууд нь нийтдээ нэг алхам болж явагддаг тул цахилгаан зарцуулалтыг бууруулахын зэрэгцээ менежментийн зардлыг бууруулдаг. Уламжлалт CCD технологитой харьцуулахад хөрөнгө оруулалтын зардлыг 66% -р хэмнэдэг бөгөөд орчин үеийн уул уурхайн голлох технологи болсон.

Хэрэглээний талбар

Алтны уурхайн CIL процесс нь харьцангуй их хэмжээний мөнгө, зэс бүхий томоохон хэмжээний алтны уурхайн хүдэр боловсруулах процесст тохиромжтой. Нүүрсэнд шингээх аргыг уламжлалт аргатай харьцуулж үзэхэд эдийн засгийн хувьд мэдэгдэхүйц их ашиг өгдөг. Жижиг алтны уурхайнуудын хувьд Синьхай компани нь алтны баяжмалын флотацийн технологийг ашиглахыг зөвлөдөг.

Процессийн танилцуулга

1.CIL алт боловсруулах технологид бутлах, нунтаглах шатны дараа хүдрийн зутанг шат дараалан байрлуулсан 9 ширхэг өндөр хүчин чадалтай цианидаар уусгах танканд оруулна.Эхний хоёр танканд цианиджуулалт явагдаж, дараагийн 6-7 уусгалтын танканд цианиджуулалт ба эсрэг урсгалт шингээлтийн идэвхжүүлсэн нүүрс нэмж оруулдаг.
CIP алт боловсруулах технологийг бусад уламжлалт алт боловсруулах технологитой харьцуулахад Синьхайн нүүрст зутангийн уусалтаар алт боловсруулах технологи нь цианиджуулалтын хугацааг ихээр богиносгодог бөгөөд алт боловсруулах процессийн туршид түгжигдэж байдаг хөрөнгийн хэмжээг мөн ихээр бууруулдаг. Жишээ нь нэг сард 100,000 тонн боловсруулах хүчин чадалтай 7.5г / т алт боловсруулах цианидын үйлдвэрийг авч үзхэд: CIL нүүрст уусгалтын аргыг CIP нүүрст зутангийн аргатай харьцуулахад нүүрст зутангийн арга нь хөрөнгө оруулалтын 486,000 долларыг хэмнэж, үйлдвэрлэлийн явцад түгжигдэх хөрөнгийг 201,700 доллараар бууруулдаг.
Уг процесст идэвхжүүлсэн нүүрсний нэмэлт зардал болох 12,600 ам доллар хэмнэгдэж, хэмнэлт болон урьдчилан авсан алтны үнэ 675,100 ам доллар болно.

2.Идэвхжүүлсэн нүүрс нэмэх процесст Синьхай компанийн зураг төслийн хүрээлэн нь импортын кокосын хальснаас гарган авсан идэвхжүүлсэн нүүрс (хөндий сүвүүд жижиг, өндөр идэвхжилтэй ба үрэлтэнд тэсвэртэй, дахин сэргээн ашиглах боломжтой) –ийг сонгон хүдрийн зутанд нэмж, алт, мөнгөний шингээлтийг явуулах ба алт, мөнгөний ионыг задлан шингээж алт агуулсан нүүрс үүсгэнэ.
Уламжлалт технологитой харьцуулахад Синьхайн CIL нүүрстэй уусгалтаар алт боловсруулж авах технологи нь алт, мөнгөнийг идэвхжүүлсэн нүүрс шингээх явц дагалдаж ионы концентраци өндрссөнөөс болж задралт явагдахад нөлөөлөхгүй бөгөөд энэ нь металл дахь мөнгө, зэс зэрэг дагалдах үнэт металлын металл авах хувийг нэмэгдүүлснээр эдийн засгийн үр ашгийг эрс дээшлүүлдэг.

3.Доргиурт болон усгүйжүүлэгч тоног төхөөрөмж нь хүдрийн зутан болон нүүрсийг урвуу эргэлтэнд оруулах гол хэрэгсэл юм. Синьхай компанийн бүтээсэн гидравлик фильтр пресс болон өндөр давтамжтай усгүйжүүлэх шигшүүр нь шигшүүрийн дээрх нүүрсний үрэгдэж элэгдэх явцыг үр дүнтэй бууруулж, өртөг зардлыг хэмнэх ба засвар үйлчилгээ хийхэд хялбар дөхөм байдаг. Холих явцад ашигладаг төвийн агаарын зөөвөрлөгч нь зутанг эргэлтэнд оруулах бөгөөд бусад механик хутгах танктай харьцуулахад Синьхайн энэхүү загвар нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг 70% -иар бууруулсан бөгөөд хатуу биет материалыг жигд дэгдээн хөвүүлж, идэвхжүүлсэн нүүрсний элэгдэл хорогдлыг багасгаж, алтны металл авах хувь хэмжээг өндөрсгөсөн байна. Орчин үеийн цианидын үйлдвэрийн гол чухал тоног төхөөрөмж нь энэ юм.

4.Синьхайн компанийн десорбц электролизийн систем нь нүүрсэнд ачаалагдсан алтыг натрийн цианид ба натрийн гидроксидын холимогийг ашиглаж уусгах бөгөөд өндөр температурт дисорбц электролизид оруулдаг. Модны үртэс зэрэг хог хаягдлыг угааж сэгсрэх төхөөрөмжөөр цэвэрлэж, дараа нь Цельсийн 150 градусын температурт, 0.5 Мпа өндөр температур, өндөр даралттай орчинд 2-6 цагийн дотор алтны 99% -ийг салгаж авч чаддаг. Алт ачаалсан нүүрсэн дэх үнэт шингэн дэхь алт мөнгөний цианиджуулсан ионы концентраци өндөр байдаг бөгөөд бусад холимог ионуудыг маш ихээр бууруулдаг. Үнэт шингэн дэх алтыг Синьхайн нэгдсэн десорбци электролизийн системээр боловсруулснаар өндөр цэвэршилттэй, эдийн засгийн хэмнэлттэй хатуу биетэд шилжсэн алтыг гарган авдаг.

Тохиолдлууд

Танзани улсын уул уурхайн компанид зориулж боловсруулсан Синьхай компанийн 1200 тонн / хоног алтны хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн төсөлд CIL алт боловсруулах технологийг ашигладаг бөгөөд технологийн дезайн зураг төсөл, барилга инженерчлэл, угсралт, тохиргоо хийгдэн ашиглалтад орсон. Уг CIL алт боловсруулах үйлдвэрийн алтны уусгалтын хувь 91.5% хүрч уурхайн эздэд эдийн засгийн асар их ашиг авчирсан.

Технологийн процессийн зураг

Алтны хүдэр боловсруулах CIL технолонги (нүүрсэнд шингээх арга)

Холбогдох бүтээгдэхүүн