Синьхайн
Хүдэр ороох
home Нүүр хуудас Шийдэл Зэс-хар тугалга-цайрын хүдэр боловсруулах технологи
  • Зэс-хар тугалга-цайрын хүдэр боловсруулах технологи

Зэс-хар тугалга-цайрын хүдэр боловсруулах технологи

Процессийн танилцуулга

Зэс-хар тугалга-цайрын хүдэр боловсруулах технологид холимог флотаци-баяжмалын дахин нунтаглалтын процессыг ашигладаг бөгөөд нунтаглах өртгийг бууруулж, хянаж удирдахад хялбар байдаг. Түүнчлэн хоргүй флотацийн шинэ урвалж хэрэглэхэд өндөр үр ашигтай бөгөөд байгаль орчинд ээлтэй байна.

Хэрэглээний талбар

Холимог флотаци- баяжмалыг дахин нунтаглах технологи нь хамтдаа үүссэн нягт хамаарал холбоотой, амархан задрахгүй, тархалтын ширхэглэл жигд бус зэс хар тугалга-цайрын сульфидын хүдэрт ашиглахад тохиромжтой.

Процессийн танилцуулга

Баяжуулалтын уг технологи нь шинэ соргог бөгөөд ажиллуулах зардал бага байдаг.
Зэс хар тугалгатай холимог баяжмалыг дахин нунтаглах технологид түүхий хүдрийг бүхэлд нь нарийн ширхэгтэй нунтаглах шаардлагагүй бөгөөд нунтаглах зардлыг хэмнэхийн зэрэгцээ зэс хар тугалгын баяжмалын задрал дахин нэг шат ахидаг.
Түүнчлэн урвалж бодисыг ангижруулах нөлөөтэй тул зэс, хар тугалгыг ангилан ялгах таатай нөхцлийг бүрдүүлнэ.

Хүчитгэсэн флотацийн технологи нь зэсийн баяжмалын агууламжийг сайжруулах ба
анхан боловсруулалтын үе шатанд урвалж бодисын тунг нарийн хянаж удирдсанаар “боломжит хирээр эрт металл авах” үр дүнд хүрч, олон мөчлөгийг бууруулах ба үр ашиггүй алдагдлаас зайлсхийнэ.

Хөөсний хоёр дахь үйл ажиллагаа болох баяжуулалтыг бүрэн ашигласнаар баяжмалын хөөсийг ус нэмэлгүйгээр угааж, хөөсөн дэх хольцыг бууруулан, хүчитгэсэн флотацийн зорилгод хүрдэг.

Тохиолдлууд

Жишээ 1

Зүүн талд нь Синхай компанийн хийж гүйцэтгэсэн Төвдийн хар тугалга-цайрын ашигт малтмалын үйлдвэрлэлийн гурван хэмжээст видеог үзүүлэв. Уурхайн төслийн хэмжээ далайц 600,000 тонн / жил байна. Хоногийн бүтээмж 2400 тонн, нэг жилийн ажлын өдөр нь 250 хоног бөгөөд төсөл нь хоёр үе шаттайгаар хийгдсэн. Төслийн эхний үе шатны боловсруулах хэмжээ 300,000 тонн / жил бөгөөд хоногийн бүтээмж 1200 тонн, хоёр дахь шатны төсөл нь жилд 300,000 тонн, хоногт 1200 тонн хэмжээтэй төслүүдийг боловсруулсан байна. Төслийн хүдэр боловсруулах батлагдсан арга нь флотаци бөгөөд төлөвлөсөн бүтээгдэхүүн нь хар тугалганы баяжмал, цайрын баяжмал гэсэн хоёр бүтээгдэхүүнээс бүрднэ. Төслийн үндсэн үзүүлэлтүүд: Бүтээгдэхүүний гарц, хар тугалга-сурьмагийн баяжмал 10.9%, цайрын баяжмал 2.58%; баяжмалын агуулга нь хар тугалга сурьмагийн баяжмал Pb32.17%, Sb28.11%, цайрын баяжмал Zn 59.9%; металл авалт хар тугалга сурьтагийн баяжмал Pb85.11%, Sb82.59%, цайрын баяжмал Zn88.82% байна.

Жишээ 2

Юньнань дахь хар тугалга цайрын хүдэр боловсруулах үйлдвэр нь байгуулагдсанаас хойш тасралтгүй сайжруулалт хийгдсээр байсан ч хүдэр олборлолтын гүн нэмэгдсэнтэй холбоотойгоор хүдрийн чанар ихээр өөрчлөгдөж, хар тугалга, цайрын баяжмалын агууламж мэдэгдэхүйц буурчээ. Анх ашиглаж байсан флотацийн технологи нь зэс хар тугалга-цайрын хүдрийг ялгах шаардлагад нийцэхээ больсон тул Синьхай компаниар нь технологийн өөрчлөлт хийлгэх болсон байна. Холимог флотацийн процессийг сонгон туршилт явуулснаар уг технологийг хэрэглэх болсон байна. Өмнөх технологийн зэс, хар тугалганы баяжмалыг дахин нунтаглаж, дахин флотацлах ба Синьхай компанийн өөрсдийн хийсэн хар тугалга-цайр-зэсийн хүдрийн тоног төхөөрөмж болох бүхэл талбайгаар өргөгдөх бичил бөмбөлөгт флотацийн машиныг ашиглах болсон. Өөрчлөлт хийсний дараа үйлдвэрийн үндсэн үйл ажиллагааны үзүүлэлтүүд дараах байдалтай байна.

Өөрчлөлтийн өмнөх ба дараах үеийн харьцуулалт Технологи Боловсруулах хүдрийн хэмжээг т / өдөр Зэсийн металл авалтын хувь /% Хар тугалганы баяжмалын агуулга /% Цайрын баяжмалын агуулга /% Төхөөрөмжийн доторлогооны ашиглалтын хугацаа / өдөр
Хувиргахаас өмнө Эхний флотаци 500 78.53 35.68 83.49 50
Өөрчлөлт хийсний дараа Холимог флотаци 680 83.45 50.13 84.68 90

Энэхүү хувиргалтыг хийснээр хүдэр баяжуулах үйлдвэр нь гарцынхаа хэмжээг өдөрт 30,000 юаниар нэмэгдүүлж, ашгийн өдөр тутмын өсөлт нь 26,000 юань болсон. Үйлдвэрлэлийн жилийн хугацааг 300 хоногт тооцож үзвэл жилийн ашгийг тооцоход 26,000 юань × 300 хоног = 7.8 сая юань болгон нэмэгдүүлэх боломжтой болсон бөгөөд уг төслийн эдийн засгийн үр өгөөж маш өндөр болсон.

Жишээ 3

Синьхайн зэс-хар тугалга-цайрын хүдэр боловсруулах технологийн төсөл нь хөрөнгө оруулалтын зардал, ашигт малтмалыг бүрэн ашиглах чадвар зэргээрээ шалгарч, гадаад дотоодын зуу гаруй төсөлд хэрэглэгдсэн бөгөөд түүний технологийн ололтыг олон улсын хэрэглэгчид өндөр үнэлэн хүлээж авдаг. Эдгээр зэс-хар тугалга-цайрын хүдэр боловсруулах төслүүдээс төлөөлөл болгож Шинжян дахь зэсийн хар тугалга-цайрын уурхайг авч үзэхэд, уг уурхайн хүдэр нь хамтдаа үүсч нягт холбогдсон, жигд тарсан нарийн жижиг хэсгүүдээс бүтсэн байдаг. Анх ашиглаж байсан технологийг өөрчлөн Синьхай компанийн технологийг оруулж, өндөр үр бүтээлтэй төхөөрөмжийг хэрэглэх болсноор стандарт үйлдвэрлэлд хүрч шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах болсон. Энэхүү хүдэр дэх зэс, хар тугалганы эрдэс бодисууд нь нягт барьцалдсан, хүдрийн нарийн шинж чанар, боловсруулахад түвэгтэй байдлаас шалтгаалан Синьхай компани түүхий хүдэрт цогц туршилт шинжилгээ хийсний дараа флотацийн шинэ процессыг ашиглахаар шийдсэн. Анхны флотацийн суурин дээр үндэслэн сонгосон коллектор нь зэсийн баяжмалыг хөвдүүлдэг бөгөөд дараа нь холимог флотацид оруулж, гарч ирсэн холимог баяжмалыг дахин нунтаглаж ангилалт явуулна. Нунтаглалтын нарийн ширхэглэл -38μm78% хүрч, зэс, хар тугалганы эрдэс бодисын задралтын түвшин сайжирч, зэс, хар тугалганы эрдэс бодисыг салгах нөхцлийг бүрдүүлсэн байна.

Синьхай компани хувиргалт хийсний дараа технологийн процесс нь энгийн, үйлдвэрлэлийн өртөг бага, зэсийн баяжмалын металл авалт 90.21% хүрч, хар тугалга, цайр зэрэг нь стандартын шаардлага хангаж, хар тугалгын баяжмал авалт 88.3 хувьд хүрч, сайн чанартай бүтээгдэхүүн гаргаж авах болсон. Зэс, хар тугалганы баяжмалын харилцан агууламж бага бөгөөд металл авалтын хэмжээ нь анхны процесстой харьцуулахад маш ихээр сайжирч, цайрын металл авах хэмжээ ч нэлээд сайжирсан тул хэрэглэгчид өндөр үнэлэсэн байна.
Энэхүү хамтын ажиллагаагаар тоног төхөөрөмжийн чанар сайтай гүйцэтгэл, борлуулалтын дараах үйлчилгээг авсан хэрглэгчид Синьхай компанийн ур чадварыг бодитоор үнэлэн дараагийн төслөө эхлүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Синьхай компани нь дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж байгаа бөгөөд томоохон аж ахуйн нэгжүүд болон уурхайнуудын хамтын ажиллагаа нь Синьхай компанийн үйлчилгээний түвшинг дээшлүүлж, угсралтын багийг улам дадлагажуулах болсон ба гадаадын олон оронтой гэрээ байгуулж төслийн хариуцагчаар ажиллаж байгаа нь уул уурхайн салбар дахь Синьхай компанийн нөлөөг өргөжүүлж ирсэн.

Бусад төслүүд:

Синьхайн зэс-хар тугалга-цайрын хүдэр боловсруулах технологийг амжилттай хэрэглэсэн олон төслүүд байдаг бөгөөд хэрэглэгчид манай компанид ирж, төслүүдийн газар дээр нь очиж үзэхийг урьж байна. Бид өөрсдийн хийсэн ижил төрлийн үйлдвэрлэлийн шугамын үр дүнг танилцуулж, бүх процессийг газар дээр нь тайлбарлан танилцуулахын тулд бид хэрэглэгчийг дагалдан төслийн ажлуудаа танилцуулдаг. Хятадын баруун хойд хэсэгт байрлах зэс хар тугалга-цайрын хүдэр баяжуулах үйлдвэрийн төсөлд Синьхай компани нь дэвшилтэт холимог флотацийн технологийг ашигласан ба баяжуулалтын үр ашгийн үзүүлэлтүүд өндөр, тэр дундаа хар тугалганы баяжмалын агууламж 66.52% хүрдэг ба металл авалтын түвшин 88.5% хувьд хүрсэн нь ижил салбартаа дэвшилтэт түвшинд хүрсэн үзүүлэлт болсон. Швед улс дахь зэс хар тугалагын хүдэр боловсруулах үйлдвэрийн өдөр тутмын бүтээл нь 1000т, зэс 0.58%, хар тугалга 2.85%, цайр 4.90% байх бөгөөд зэс, хар тугалгын холимог флотацийн технологи ашиглан баяжуулж, зэс хар тугалгатай холимог баяжмалыг идэвхжүүлсэн нүүрсээр урвалж бодисоос ангижруулсны дараа зэс-хар тугалга тусгаарлах флотацийг зэс цуглуулагч бодисын тусламжтайгаар гүйцэтгэдэг байна. Анхан баяжуулалт нэг, баяжмалын гурав, хяналтын хоёр флотаци явуулаад зэсийн баяжмал дахь зэсийн агууламж 20.25% , 6.75% хар тугалга, хар тугалгын баяжмал дахь хар тугалга 58.73% , зэсийн агууламж 3.40% -ийг авах боломжтой байдаг.

Өвөр Монголын зэс-хар тугалга-цайрын хүдэр боловсруулах үйлдвэр нь ихэвчлэн зэс, хар тугалга, цайр, түүнчлэн тодорхой хэмжээний магнетит агуулсан хүдэртэй бөгөөд Синьхай компани нь хүдрийн шинж чанараас хамааран хэд хэдэн хүдэр баяжуулалтын туршилт явуулсны дараа зэс хар тугалгатай холимог флотаци ба дахин тусгаарлалт- холимог хаягдал цайрын флотаци – флотацийн хаягдлын сул соронзонт тусгаарлах технологитой байхаар тодорхойлон хэрэгжүүлснээр өндөр агуулгатай зэс, хар тугалга, цайрын баяжмалаас гадна 65% -с дээш хувьтай төмрийн баяжмалыг гарган авсан.

Технологийн процессийн зураг

Зэс-хар тугалга-цайрын хүдэр боловсруулах технологи

Холбогдох бүтээгдэхүүн