Синьхайн
Хүдэр ороох
home Нүүр хуудас Шийдэл Алтны уурхайн флотацийн үйлдвэрлэлийн шугам
  • Алтны уурхайн флотацийн үйлдвэрлэлийн шугам

Алтны уурхайн флотацийн үйлдвэрлэлийн шугам

Процессийн танилцуулга

Флотаци нь алт баяжуулах үйлдвэрт чулуутай алтны хүдрийг боловсруулахад ашигладаг түгээмэл процесс бөгөөд хөвөгч чадвар өндөртэй алт агуулсан сульфидын эрдсийг боловсруулахад ашигладаг. Флотацийн процесс нь алтыг сульфидын эрдэс бодисоос их хэмжээгээр баяжуулж авдаг, хаягдлыг шууд хаядаг, баяжуулалтын өртөг зардал бага гардаг технологитой. Манай улсын алт агуулсан чулуулаг хүдрийг боловсруулах үйлдвэрүүдийн 80% нь уг аргаар боловсруулалт хийдэг.

Хэрэглээний талбар

Алтны хүдрийн флотацийн процесс нь алтны нарийн ширхэгтэй хэсгүүдийг боловсруулах, хөвөмтгий чанар өндөртэй сульфидын алт агуулсан кварцын судлын хүдэр ба олон төрлийн металлд алт агуулсан сульфидын хүдэр болон нүүрстөрөгч агуулсан (бал чулуу) хүдрийг боловсруулахад тохиромжтой.

Процессийн танилцуулга

Алтны уурхайн флотацийн процесс

Алтны хүдрийн флотаци нь нэг үе шаттай нунтаглалт – флотацлах процессыг ашигладаг. Жигд бус хэмжээ ширхэлэгтэйгээр шигтгэгдэн орсон хүдрийн хувьд үе шаттай нунтаглалт болон флотацийн технологийг ашиглана. Хятад улсад ашигт малтмал боловсруулалтад ихэвчлэн нунтаглах, флотацлах гэсэн флотацийн процессыг ашигладаг.Алтны хүдрийн нарийн нунтаглалтын ширхэглэлийн шаардлага нь сульфидын эрдэсээр бүрхэгдсэн алтны хувьд сульфидын хүдрийн мономерийг задлах л шаардлагатай байдаг. Харин судалтай хамт үүссэн алтны хүдрийн нарийн ширхэглэлийн нунтаглалт нь алтны мономерийн задралд хүрэх шаардлагатай. Үүний зэрэгцээ зарим ашигт малтмалын нунтаглалтын нарийн ширхэглэлийн шаардлагыг туршилт шинжилгээгээр тодорхойлдог.

Алтны флотацийн процесс дахь зутангийн концентрацийн шаардлага

Нунтаглалтын нарийн ширхэглэлээс гадна алтны флотацид нөлөөлдөг процессын нөхцөлд зутангийн концентраци, флотацийн урвалж бодисын тун хэмжээ, агааржуулалтын хэмжээ, флотацийн хугацаа зэрэг орно. Алтны хүдэр хөвүүлэн баяжуулах технологийн процессийг тодорхойлохын тулд хүдэр баяжуулах туршилт шаардлагатай болдог. Алтны флотацийн процесст шаардагдах урвалжууд : цуглуулагч, тохируулагч, хөөсрүүлэгч гэх мэт байна. Алтны флотацийн тохируулагч нь цуглуулагч болон идэвхижүүлэгч, рН зохицуулагч, ингибитор зэргийн бодисы үйлчлэлийг тохируулахад оршно ; Хөөсрүүлэгч бодис нь флотацийн бөмблөгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зориулалттай.

Тохиолдлууд

Юньнаны алтны уурхайг жишээ болгон авч үзвэл хүдэр боловсруулах үйлдвэрийн хэмжээ 300 т / хоног, хүдрийн гол эрдэс нь пирит, алтны ширхэлэгийн хэмжээ нарийн бөгөөд сульфидын эрдэс бодисуудтай нягт холбогдсон байна. Энэ хүдрийг боловсруулах процесс нь нэг удаа анхан баяжуулалт, хоёр удаа баяжмалын фотаци, хоёр удаа хяналтын флотаци явуулах боловч хүнцэл бүхий сурьма хүдрийн улмаас обьектын гадаргуу нь амархан исэлддэг, флотацийн олон урвалжууд шингээгддэг, флотацийн үр дүн муу байдаг байв.

Үйлдвэрлэлд тулгарч буй энэхүү бэрхшээлийг Синьхай компани шийдвэрлэх төсөл боловсруулсан. Технологийн процесст техникийн өөрчлөлт хийж, уг үйлдвэрт анх хэрэглэж байсан технологийн дутагдалтай талыг илрүүлж, технологийн шугамыг сайжруулан шинэчилсэн. Тнгэхдээ флотаци, гидроциклоны төхөөрөмж, хаягдал гадагшлуулах процесс зэргийг өөрчлөн үе шаттай нунтаглан флотацлах, флотацийн хаягдлыг гапагшлуулах болгон өөрчилсөн бөгөөд технологийн процесс жигд явагдах болж, удирдан ажиллуулахад хялбар болсноос гадна зарим тоног төхөөрөмжийн тоо, флотацийн урвалжийн систем хоёулаа сайжирч, үр бүтээмжийн үзүүлэлтүүд сайжирсан байна.

Технологийн процессийн зураг

Холбогдох бүтээгдэхүүн