Синьхайн
хүдрийн боолт
home Нүүр хуудас Бүтээгдэхүүн Флотацийн төхөөрөмж SF төрлийн механик хутгалттай флотацийн машин

SF төрлийн механик хутгалттай флотацийн машин

  • SF төрлийн механик хутгалттай флотацийн машин

SF төрлийн механик хутгалттай флотацийн машин

Танилцуулга

Зутан болон хийг өөрөө сордог, хүдэр баяжуулах зориулалттай sf флотацийн машин.

Боловсруулалтын хүчин чадал

0.24 ~ 12м3 / мин

Сайжруулалт

SF флотацийн машины ажлын дугуйн хоёр талд ардаа ирмэгтэй сэнс байх бөгөөд саван дахь зутангийн давхар эргэлтийг явуулж, урагшаа налуу тэвшний их бие нь өнцөг булан багатай, хөөсний хөдлөгөөн хурдтай явагддаг.

Ашиг тус

Ажлын дугуй ар тал руугаа хазайсан хоёр талт сэлүүрээр хүдрийн зутанг хослон эргүүлэх боломжтой. Ажлын дугуй болон бүрхэвч хавтангийн хоорондох завсар нилээн том учир агаар соруулах хэмжээ их. Ажлын дугуйн эргэлдэх хурд бага тул түргэн элэгдэх эд ангийн хэрэглэгдэх эдлэгээний хугацаа. Урагш налуу тэвшний их биед өнцөг булан бага тул хөөсний хөдлөгөөн хурдан; Хий соруулах хэмжээ их учир энерги зарцуулалт бага; Түргэн элэгдэх эд ангиудын ашиглалтын хугацаа урт тул бүдүүн ширхэгтэй эрдэс боловсруулахад ашигтай; Механик хутгалттай бөгөөд хий болон зутанг өөрөө соруулж авдаг ; JJF төрлийн флотацын машинтай хослуулж флотаци хийх боломжтой ба тус бүрийн үүрэгтэй сорох сав болгон ашиглана.

Бүтээгдэхүүний бүтэц

SF флотацийн машины ажиллах зарчим нь ажлын дугуй эргэлдэх үед дээд ба доод ажлын дугуйн хөндий дэх зутан дээд доод сэлүүрийн үйлчлэлээр төвөөс зугтах хүчээр шидэгдэж, дээд доод ажлын дугуйн хөндийд сөрөг даралт үүсдэг. Үүний зэрэгцээ, бүрхүүл хавтангийн дээд хэсгийн зутан нь дээд ажлын дугуйн хөндийд зутангийн дээд эргэлтийг үүсгэдэг. Доод сэлүүр нь зутанг гадагш шидэхэд доод зутан төв рүү шилждэг бөгөөд ингэснээр зутангийн доод эргэлтийг үүсгэдэг. Агаарыг сорох хоолой ба төв цилиндрээр дамжуулж, дээд ажлын дугуйн хөндий рүү оруулах ба сорогдож орсон зутантай холилдсоноор олон тооны нарийн ширхэгтэй хийт бөмбөлөгүүд үүсдэг. Хийт бөмбөлөгүүд бүрхэвч хавтанг дамжин тогтвортой урсгалд орсны дараа тэвш савны тал бүрт жигд тархаж, эрдэсжсэн хийн бөмбөлгүүд үүсдэг. Эрдэсжсэн хийн бөмбөлгүүд нь хөөсний давхарга хүртэл хөвж, хусуур хавтангаар хусандан гарч хөөсөн бүтээгдэхүүн болно. SF флотацийн машин нь тэвшний их бие, ажлын дугуй, хөдлөгүүр, хусах төхөөрөмж, эргэлт дамжуулагч төхөөрөмжүүдээс бүрддэг бөгөөд хэмжээ нь 10м3-с их байна.

Хэрэглэх хүрээ

Юньнань дахь зэсийн хүдэр боловсруулах үйлдвэрт баяжуулалтын процесст гравитацын аргыг ашиглаж байсан бөгөөд баяжуулалтын дараах баяжмалын агуулга харьцангуй бага байв. Найз нөхдийн туслалцаатайгаар Синьхай компанийн уул уурхайн тоног төхөөрөмжтэй танилцан зөвлөгөө авч ярилцсаар хүдэр боловсруулах туршилт шинжилгээ хийлгэж . Гравитаци – флотаци гэсэн технологийн процессийг сонгон авсан. Флотацийн процесст Синьхай компанийн бие даан боловсруулсан SF хэлбэрийн механик хутгалттай флотацийн машиныг ашигласан бөгөөд урагшаа хазайлттай тэвш савны загвар нь үйл ажиллагааны явц дахь өнцөг буланг багасгасан нь хөөсний хөдлөгөөнийг хурдасгаж, ангилан боловсруулах үр бүтээмийг дээшлүүлсэн. Ангилан баяжуулалт хийсний дараа баяжмалын агуулга урьдчилан төлөвлөснөөс 10% -иар нэмэгдэж, үйлдвэрт эдийн засгийн үр өгөөжөө батлагаатайгаар өгсөн .

Техникийн үзүүлэлтүүд

Марк Ашигтай эзлэхүүний хэмжээ (м3) Боловсруулах хүчин чадал (м3 / мин) Ажлын дугуйн диаметр (мм) Ажлын дугуйн эргэлтийн тоо (минут / минут) Хутгагчийн хөдлөгүүрийн чадал (кВт) Хусагч хавтангийн хөдлөгүүрийн чадал (кВт) Дан тэвшний хүндийн жин (кг)
SF-0.37 0.37 0.2~0.4 300 352~442 1.5 0.55 468
SF-0.7 0.7 0.3~1.0 350 336~384 3 1.1 629
SF-1.2 1.2 0.6~1.6 450 312 5.5 1.1 1373
SF-2 2 1.5 ~3 550 280 11 1.5 1879
SF-2.8 2.8 1.5~3.5 550 280 11 1.5 1902
SF-4 4 2.0 ~4 650 235 15 1.5 2582
SF-6 6 3~6 760 191 30 2.2 3540
SF-8 8 4.0 ~8 760 191 30 2.2 4129
SF-16 16 5.0 ~16 850 169~193 45 1.5 7415
SF-20 20 10 ~12 850 169~193 45 1.5 9828

Холбоотой бүтээгдэхүүн