Синьхайн
Хүдэр ороох
home Нүүр хуудас Шийдэл Хаягдлыг дахин боловсруулах технологи
  • Хаягдлыг дахин боловсруулах технологи

Хаягдлыг дахин боловсруулах технологи

Процессийн танилцуулга

Синьхай компанийн хаягдлыг дахин боловсруулах технологи нь байгаль орчныг хамгаалах, нөөцийг бүрэн ашиглахад чиглэгддэг. Хаягдал бүрийн өөр өөр шинж чанарын дагуу металл болоод металл бус төрлүүдээр ангилан зураг төсөл хийж дахин боловсруулалтыг явуулах ба хаягдал агуулагдах үнэ цэнэ бүхий эрдэсийг бүрэн боловсруулж авдаг.

Хэрэглээний талбар

Синьхай компанийн хаягдлыг дахин боловсруулах технологи нь төмөр, алт, хар тугалга-цайр, зэс, хайлуур жонш, вольфрам, фосфор, бал чулуу, боксит гэх мэт төрөл бүрийн металл ба металл бус хүдрийн хаягдлыг дахин баяжуулахад тохиромжтой.

Процессийн танилцуулга

боловсруулах технологи: Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрээс хаясан төмрийн хаягдал нь их хэмжээтэй, нарийн ширхэгтэй, олон төрөлтэй, баяжуулалт хийхэд нарийн төвөгтэй шинж чанартай байдаг. Уг хаягдлыг боловсруулахад Синьхай компани ихэвчлэн соронзонт тусгаарлагч, флотаци, хүчлээр уусгах, флокуляци болон бусад технологийг ашиглан төмрийн хүдрийг ялгаж авдаг.

Алтны хаягдал хүдэр:Синьхай компани ихэвчлэн шаврыг бүрэн цианиджуулах процесс + нүүрсээр шингээх аргыг ашиглан хуучин хаягдлуудаас алт гаргаж авдаг. Цианиджуулсны дараа алтны хаягдлыг Синхайн хаягдлын хуурай овоолгын аргаар боловсруулдаг бөгөөд шигшин англалт явуулж, фильтр прессээр шүүх ба хэрглэсэн усыг дахин ашиглана. Хаягдлын ихэнх хэсэг цианидын агууламжтай байдаг. Алтны хаягдал дахь төмөр элементийг соронзонт тусгаарлалт, гравитаци гэсэн хоёр аргыг ашиглан ялгаж авна.

Хар тугалга-цайрын хаягдал хүдэр: Хар тугалга-цайрын хүдэрт флотаци хийсний дараа хаягдлын гол бүрэлдэхүүн хэсэг нь кварц, серицит гэх мэт байна. Хаягдал хадгалах, хуурай овоолго хийх, уурхайн хонгил дүүргэх ажилд ашиглахаас гадна Синьхай компани хар тугалга-цайрын хаягдал дахь үнэт элементүүдийг ялгаж авахын тулд гравитаци, флотаци, соронзон тусгаарлалт эсвэл гравитаци + флотаци гэсэн хослосон технологийг мөн ашигладаг.

Зэсийн хаягдал хүдэр: Хэрэв зэсийн хаягдал дахь үнэт металлын агуулга өндөр байвал ялгаж авахад хялбар байдаг бөгөөд хаягдлын боловсруулалтад ихэвчлэн флотацийн процессыг ашигладаг. Зэсийн хаягдалд зэсээс гадна тодорхой хэмжээний магнетит агуулагддаг бөгөөд энэ төрлийн хаягдлын хувьд зэсийг нь ихэвчлэн хүчлээр уусган тунадасжуулж, дараа нь соронзонт тусгаарлах процессоор боловсруулдаг.

Жоншны хаягдал хүдэр: Синьхай компани хайлуур жоншны хаягдлыг дахин боловсруулахдаа флотацийн технологийг ашигладаг бөгөөд эхлээд бүдүүн ширхэгтэй, дараа нь баяжмалын флотаци явуулдаг. Бүдүүн ширхэглэлт баяжуулалт хийхээс өмнө хэд хэдэн удаа хутгаж, флотацийн урвалж бодисыг зутандаа жигд тараагаад, дараа нь олон удаа баяжмалын флотаци явуулдаг.

Вольфрамын хаягдал хүдэр: Синьхай компани вольфрамын хүдэрт ихэвчлэн гравитаци, соронзон тусгаарлалт, флотаци зэрэг аргыг ашигладаг бөгөөд үүнд хүндийн хүчээр тусгаарлах нь түгээмэл хэрэглэгддэг тусгаарлах технологи юм. Вольфрамын хүдрийг гравитациар боловсруулалт хийхдээ хэрэглэх процесс нь спираль сав – төвөөс зугтах хүчний машин (эсвэл нойтон аргын хүчтэй соронзон) ашиглах бөгөөд үндсэн тусгаарлах процесс нь сэгсрэгч флотацид суурилснаар вольфрамын хаягдал дахь ашигт малтмалыг бүрэн ялгаж авах боломжтой байдаг.

Фосфорын хаягдал: Цахиурын фосфоритын гол чулуулаг нь кварцын цахиурлаг эрдэс юм. Уг эрдэс бодисын хөвөх чадвар нь ашигт малтмалаас эрс өөр бөгөөд баяжуулалтад флотацийн процессыг ихэвчлэн ашигладаг. Кальцит фосфоритын гол ашигт малтмал нь кальцит ба доломит байдаг бөгөөд Синьхай компани хаягдлыг баяжуулахдаа урвуу флотацийг ашигладаг.

Графитын хаягдал хүдэр: Графитын хаягдлыг боловсруулахдаа Синьхай компани ихэвчлэн үе шаттай нунтаглалт, үе шаттай ангилалтын процессыг ашигладаг. Эдгээрийн дотроос флотаци болоод сэгсрэх ширээгээр ангилалт явуулах процесс нь түгээмэл хэрэглэгддэг технологи юм. Графитын хаягдал дахь хэд хэдэн төрлийн ашигт малтмалыг цогцоор нь ялгаж авахын тулд баяжуулалтын олон аргыг хослуулан ашигладаг.

Бокситын хаягдал хүдэр: Бокситийг боловсруулахад Синьхай компани флотаци ба соронзон тусгаарлах процессийг ашигладаг ба хаягдлыг нойтон аргаар хаях, хуурай овоолго хийх, уурхайн хөндийн дүүргэлт хийх зэргээр шийдвэрлэнэ.

Тохиолдлууд

Өвөр Монгол дахь алтны хүдэр боловсруулах үйлдвэр нь бараг 40 жилийн түүхтэй бөгөөд хуучны уламжлалт ердийн технологитой үйлдвэр юм. 2002 онд шинэ хаягдлын цөөрөм барихаас өмнө хуучин хаягдлын цөөрөмд алтны агууламж өндөртэй 900.000 тонн дахин боловсруулах боломжтой хаягдалтай байсан бөгөөд нийт 1665 орчим кг алт, мөнгө 25 тонн нөөцтэй байжээ.
Синьхай компани хуучин хэрэглэж байсан 250т / х бүтээлтэй нүүрст зутангийн технологитой үйлдвэрийг нь хаягдлын боловсруулалтад ашиглаж, хаягдлын алт, мөнгийг ялгаж авах төсөл хэрэгжүүлсэн. Үзүүлэлтүүдийг сайжруулахын тулд вакуум насос ашиглаж, захын хэсгүүдэд уусгалт, шингээлтийн процессыг идэвхижүүлэн, алт ачаалсан нүүрсийг десорбци электролизийн системээр боловсруулж алт гаргаж авах ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Үндсэн үзүүлэлтүүд нь: Уусгалтын процесс дахь агуулга: алт 2.83г / т, мөнгө 39г / т,алтны уусалтын хувь 86.5%, мөнгөний уусалтын хувь 48%, алтны металл авалтын хэмжээ 80.4%, мөнгөний металл авалтын хэмжээ 38.2% болж хаягдлын үнэ цэнэ нь хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн ажлын үр ашгийг нэмэгдүүлжээ.

Технологийн процессийн зураг

Хаягдлыг дахин боловсруулах технологи

Холбогдох бүтээгдэхүүн