Синьхайн
home Нүүр хуудас Уул уурхайн үйлчилгээ Үйлдвэрлэл ба худалдан авалт

Үйлдвэрлэл ба худалдан авалт

Уул уурхайн тоног төхөөрөмжийн эд ангийн оновчтой чанартай худалдан авалтад анхаарч, Синьхай компани нь үйлдвэрлэл, худалдан авалтыг чанд мөрдөх чанарын удирдлагын тогтолцоо, худалдан авалт, ханган нийлүүлэгчийн удирдлагын тогтолцоог бий болгосон.

Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл

Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг Синьхай компанийн харьяа үйлдвэр гүйцэтгэдэг бөгөөд нийт үйлдвэр нь 100 гаруй акр талбайг хамардаг, үйлдвэрлэлийн 3 бүст хуваагддаг бөгөөд олборлох, баяжуулах, хайлуулах зориулалтаар 1000 гаруй нэр төрлийн, хоногт 50000т хүртэлх далайцтай уул уурхайн үйлдвэрлэлийн иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн гаргадаг. Тус компани ISO9001: 2015 олон улсын чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээ, CE гэрчилгээтэй бөгөөд "бүтээгдэхүүний чанарыг шалгах шаардлагагүй үйлдвэр" -ээр олон удаа үнэлэгдэн шалгарч байсан. Манай компани чанарын стандартад нийцүүлэн үйлдвэрлэл, худалдан авалтыг чанд мөрдөж байхын тулд чанарын удирдлагын тогтолцоо, худалдан авалт, ханган нийлүүлэгчийн удирдлагын тогтолцоог бий болгосон.

Уул уурхайн үйлдвэрлэлийн сүлжээ үйлчилгээгээр хүдэр боловсруулах үйлдвэр барих ажлыг Синьхай компани дангаараа хариуцан хийдэг бөгөөд зураг төсөл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг нэгэн зэрэг явуулдаг. Мөн захиалагчийн үйлдвэр, үйл ажиллагаанд шаардагдах зарим тоног төхөөрөмжийг сонгонгож өгдөг баялаг туршлагатай бөгөөд ингэсэнээр барилга угсралтын хугацааг эрс богиносгож, барилгын ажлын өртөгийг хэрэглэгчдэд хэмнэж өгдөг болно. Барилга угсралтын үеийн ажлын явцыг нарийн хянахын тулд Синьхай компани хүдэр боловсруулах үйлдвэрийн үйлчилгээнд нарийвчилсан, боломжит төслийн хуваарийг гаргах бөгөөд төслийн хяналтын хэсэг нь ажлын явцыг нарийн хянах болно.

Тоног төхөөрөмжийн худалдан авалт

Синьхай компани төгс төгөлдөр худалдан авалт, хангамжийн менежментийн тогтолцоог бий болгож, салбарынхаа нөлөө бүхий нийлүүлэгчидтэй урт хугацааны хамтын ажиллагааны харилцааг тогтоосон тул уул уурхайн тоног төхөөрөмж, экскаватор, ачигч, бульдозер, өөрөө буулгагч машин, өрөмдлөгийн машин, хүдэр боловсруулах тоног төхөөрөмж, усны насос, сэнс, өргөгч кран, уул уурхайн иж бүрэн туслах материал, угсралт засварт шаардлагатай багаж, лаборатори болон лабораторийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, үйлдвэрийн урвалж материал, угсардаг байшин, төмөр хийцийн цех зэргийг худалдан авах боломжтой.

Худалдан авах ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, худалдан авалтын өртгийг бууруулах, худалдан авалтын чанарыг баталгаажуулахын тулд Синьхай компани төвлөрсөн худалдан авалтад анхаардаг бөгөөд төслийн менежерийн хэлтсээс нэмэлт худалдан авалт хийх чиглэлээр хоёр түвшний худалдан авалтын загварыг хэрэгжүүлж, худалдан авалт, хангамжийн менежментийн цогц тогтолцоог бий болгосон. Энэхүү системд "Тоног төхөөрөмж, материал худалдан авах менежментийн систем", "Эргэлтийн материал, бага үнэ бүхий хэрэглээний хэрэгслийн менежмент", "Тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийг хадгалах менежментийн журам" багтсан болно. Түүнчлэн Синьхай компани харилцаа холбоог хөнгөвчлөх зорилгоор худалдан авалтын бизнесийн мэдээллийн платформ байгуулсан бөгөөд худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, материалын хяналт шалгалт, хадгалалт, ханган нийлүүлэгчдийн менежментийг холбогдох платформ дээр зохицуулан ажиллуулж, худалдан авах ажиллагааны бодит цагийн хяналтыг сайжруулсан.

Синьхайн үйлдвэрлэл

Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хувьд Синьхай компани уул уурхай, баяжуулалтын олон тооны мэргэжилтэн, техник технологи, механик үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн давуу талаа ашиглан уул уурхай, металл хайлах тоног төхөөрөмжийн 80 хувийг сайжруулан боловсруулж, зарим бүтээгдэхүүн нь олон улсын тэргүүлэх түвшинд хүрч өөрийн онцлог давуу талтай болсон. Синьхайн тоног төхөөрөмжийн үйлдвэр нь зорох, харуулдах, өнгөлөх, нунтаглах, ухамдах, өрөмдөх, давтах, гагнах, ороомох, хяргах гэх мэт 100 гаруй багц тоног төхөөрөмжтэй. Мөн өөрсдийн зохион бүтээсэн бөмбөлөгт тээрэм боловсруулах машин ба уул уурхайн машин механизмд зориулсан арав гаруй багц тоног төхөөрөмжийн хамгийн дээд эргэлтийн диаметр нь 6 метр хүрдэг.