Синьхайн
Хүдэр ороох
home Нүүр хуудас Шийдэл Магнетитын хүдэр боловсруулах технологи
  • Магнетитын хүдэр боловсруулах технологи

Магнетитын хүдэр боловсруулах технологи

Процессийн танилцуулга

Магнетит бол хүчтэй соронзонт ашигт малтмал тул боловсруулалтад сул соронзон тусгаарлах процессийг ихэвчлэн ашигладаг.

Хэрэглээний талбар

Магнетитийн хүдэр боловсруулах технологи нь соронзонт эрдэс бодис, төмрийн хүдэр боловсруулахад тохиромжтой.

Процессийн танилцуулга

Дан сул соронзонт тусгаарлах процесс

Энэ процессын онцлог нь дан сул соронзонгоор тусгаарлалт ангилалт явуулах тул энгийн найрлагатай ганц магнетитийн хүдэр ялгахад ашигладаг. Процессийн бүтцийн дагуу “тасралтгүй нунтаглалт – сул соронзон тусгаарлалт ” ба “үе шаттай нунтаглалт-үе шат тусгаарлалт” гэсэн хоёр төрөлд хувааж болно.

Тасралтгүй нунтаглалт – сул соронзонт тусгаарлалтын процесс нь бүдүүн ширхэлэгт хэмжжжтэй эсвэл төмрийн агууламж өндөртэй шигтгэмэл хүдэрт тохиромжтой. Төмрийн хүдрийн шигтгэмэл хэмжээнээс хамаарч нэг үе шаттай нунтаглалт эсвэл хоёр үе шаттай тасралтгүй нунтаглалтыг сонгож хэрэглэх боломжтой бөгөөд нунтаглах бүтээгдэхүүн нь соронзон тусгаарлалтын шаардлагад нийцсэний дараа тусгаарлалтын ажлыг хийнэ.

.

Ихэвчлэн нэгдүгээр шатны нунтаглалтын дараа бүдүүн ширхэлэгт тусгаарлах процесс явагддаг бөгөөд шаардлагатай зарим хаягдлыг гадагшлуулдаг. Бүдүүн ширхэгтэй баяжмалыг хоёрдугаар шатны нунтаглалтад оруулсны дараа дахин соронзон тусгаарлалтад оруулна. Энэ нь ангилан ялгалтын явцад хүдэр хаягдахаас сэргийлэх ба дараагийн нунтаглалт болон тусгаарлах ажиллагааны ачааллыг бууруулж зардлыг хэмнэдэг.

Сул соронзонт тусгаарлалт-урвуу флотацийн процесс ба сул соронзон тусгаарлалт-баяжмалын флотаци гэсэн процессууд нь зарим хүдрийн баяжмалын агууламжийг өсгөхөд хүндрэлтэй, төмрийн баяжмал дахь SiO2 зэрэг өндөр агууламжтай бүрэлдэхүүн хэсгүүдийг сайжруулахад бэрхшээлтэй байгаа тул сүүлийн жилүүдэд сул соронзонт тусгаарлалт ба урвуу флотацийн процесс, мөн сул соронзонт тусгаарлалттай баяжмал боловсруулах процессийг боловсруулж ашиглах болсон.

Сул соронзонт тусгаарлалтын процессын онцлог нь ердийн соронзон тусгаарлалтын дараа төмрийн баяжмал нь баяжмалын агуулгыг сайжруулахын тулд тусгай төхөөрөмжийг ашигладаг явдал юм. Түгээмэл хэрэглэгддэг соронзон тусгаарлах төхөөрөмжид дараахь зүйл орно: соронзон тусгаарлах багана, соронзон баяжуулалтын машин гэх мэт орно.

Сул соронзон- хүчтэй соронзон -флотацийн хослосон процесс

Энэ процессыг ихэвчлэн олон төрлийн металлт төмрийн хүдэр ба холимог төмрийн хүдэр боловсруулахад ашигладаг бөгөөд хүдрийн шинж чанараас хамааран дараахь байдлаар хувааж болно: сул соронзон тусгаарлалт- урвуу флотацийн процесс, мөн сул соронзон – хүчтэй соронзон процесс, сул соронзон – хүчтэй соронзон-флотацийн процесс гэж хуваана.

Тохиолдлууд

Жишээ 1

Зүүн талд харуулсан видео нь Синьхай компанийн хийсэн Эквадорын ферротитаны хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн шугамын гурван хэмжээст видео бөгөөд уг ферротитаны хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн шугамын түүхий хүдэрт магнетит ба ферротитан агуулагддаг. Хүдрийн туршилт шинжилгээний үр дүнгийн дагуу сул соронзон + хүчтэй соронзон тусгаарлагч ашиглан магнетит ба ферротитаныг салгах шийдэлд хүрсэн. Ачигч ковш ашиглан хүдрийг оруулах ба дараа нь хог хольцыг зайлуулж, зутанг тохируулах бөгөөд сул соронзонт тусгаарлалтад магнетитийг ялган авч, хүчтэй соронзонт тусгаарлалтаар титаны баяжмалыг гарган авна. Гарч ирсэн баяжмалуудыг тус тусад нь усгүйжүүлснээр эцсийн бүтээгдэхүүн болно.

Жишээ 2

Жишээ болгон Өвөр Монгол дахь магнетитын боловсруулалтыг авч үзэхэд, гол эрдэс металл нь магнетит бөгөөд бүтэц нь их тархмал нарийн ширхэгтэй, төмрийн дундаж агууламж 12-16% байна. Баяжуулах үйлдвэр нь нунтаглалт – сул соронзонт технологийг ашиглан төмрийн хүдрийн баяжмалыг 65-аас дээш хувьтай өндөр чанартай ферротитаны баяжмал гарган авдаг бөгөөд металл авалт 90% -иас дээш байдаг нь амархан боловсруулагддаг хүдрийн ангилалд орно. Удаан хугацааны ашиглалтын дараа баяжуулалтын өртөг харьцангуй өндөр байх тул Синьхай компаниар техникийн өөрчлөлт хийлгэж ашиглалтад оруулсан бөгөөд өртөг зардлын 70-80 хувийг эзэлж буй бутлах, нунтаглах үйл явцыг өөрчлөн эрт баяжмал авч эрт хаягдал гадагшлуулах болгон, үе шаттай нунтаглалт, үе шаттайангилах технологийг ашиглах болсноор өртгийг амжилттай бууруулах болсон.
Өөрчлөлтийн өмнөх ба дараах үеийн өртгийн харьцуулалт

Өөрчлөлтийн өмнөх ба дараах үеийн харьцуулалт Технологи Төмрийн баяжмалын агуулга /% Төмрийн баяжмалын металл авалт /%
Хувиргалтаас өмнөх Гурван үе шаттай нунтаглалт, гурван үе шаттай соронзон тусгаарлалтад 65.58 90.15
Хувиргалт хийж Үе шаттай нунтаглалт, үе шаттай ангилалт болгосон. 67.81 92.69

Төмрийн түүхий хүдрийн агууламж бага байсан тул ашиглалтын эрчим хүчний хэрэглээг бууруулах, үйлдвэрлэлийн зардлыг хэмнэх зорилгоор үе шаттай нунтаглалт, үе шаттай ангилалтын аргыг ашиглах нь энэ уурхайн асуудлыг шийдвэрлэх гол түлхүүр юм. Хүдрийг нарийн ширхэгтэй болгон нунтаглах боловч нунтаглалтын өртөг нь тийм ч өндөр биш бөгөөд ижил төстэй хүдрийн шинж чанартай, бага агуулгатай титаны хүдэр боловсруулахад уг уурхай нь жишээ болох ач холбогдолтой юм.

Технологийн процессийн зураг

Холбогдох бүтээгдэхүүн