Синьхайн
хүдрийн боолт

ZSW доргиурт тэжээгүүр

  • Хавтант тэжээгүүр

ZSW доргиурт тэжээгүүр

Танилцуулга

Том ширхэгтэй хүдрийг шигшин ангилаж боловсруулах төхөөрөмжүүдийг хүдрээр тэжээдэг механик чичиргээт тэжээгүүр.

Capacidade

96 ~ 560т / цаг

Сайжруулалт

1. Тэжээгүүрийн савны ёроолын хавтан нь " цулгай хавтан + шулуун шигшүүр" гэсэн хэлбэртэй бөгөөд тэжээлийн материал дахь жижиг хэсгүүдийг урьдчилан шигшүүрт оруулах боломжтой. 2. Хос эксцентрик голт вибраторой.

Ашиг тус

Доргиурт тэжээгүүрийн бүтэц нь энгийн, угсарч суурилуулахад хялбар, чичиргээ тогтвортой, найдвартай ажиллагаатай, ашиглалтын нийт хугацаа урт, засвар үйлчилгээ хийхэд хялбар, автомат удирдлагаар удирдахад амар зэрэг давуу талтай.
Хос тэнхлэгт доргиур, шугаман чичиргээг ашигладаг бөгөөд тэжээх явцад бас шигшилт хийгддэг технологитай нь тоног төхөөрөмжийн ашиглалтын хувийг сайжруулж зардлыг бууруулдаг.
Том ширхэгтэй бутлах бутлуурыг тасралтгүй, жигд тэжээх боломжтой бөгөөд үүний зэрэгцээ материалыг том ширхэгтэйгээр шигшин ангилж болгодог;
Нэмэлтээр давтамж хувиргах мотор сонгож давтамжийг тохируулахад ашиглаж болох бөгөөд ингэснээр гаралтын хэмжээг өөрчлөж, тэжээлийн хэмжээг хянах ба моторыг байнга асаах шаардлагагүй болдог.

Бүтээгдэхүүний бүтэц

Доргиурт тэжээгүүрийн өдөөгч нь тодорхой байрлалд бэхлэгдсэн хоёр ширхэг эксцентрик гол болон араанаас бүрдэх бөгөөд угсралтын үед хоёр араа тэмдгийн дагуу бэхлэгдсэн байх ёстой.
Хөдлөгүүрээр дамжин эксцентрик гол эргэх үед шулуун доргилтын хүч нь машины биеийн тулгуур хэсгийн куржин дээр чичиргээ үүсгэдэг бөгөөд материал нь энэхүү доргилтоор гулсах, шидэгдэх хөдлөгөөнд орж урагшилсаар зорилтот цэгт хүрнэ. Материал нь тэвшний дээрх шигшүүрээр дамжин өнгөрөхөд жижиг материал нь шигшүүрийн хоорондох завсраар унах бөгөөд дараагийн бутлах процесст орохгүй тул шигшилтийн үр бүтээмж дээшлэнэ.

Хэрэглэх хүрээ

Гуйчжоугийн химийн үйлдвэр Синьхай компаниас 2 ширхэг доргиурт тэжээгүүр худалдан авсан байна. Синьхай компани тус үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шаардлагын онцлогийг харгалзан үзээд, материалын хүчиллэг ба шүлтлэг чанар нь харьцангуй өндөр байдагт тохируулан ZSW доргиурт тэжээгүүрийг сайжруулан өөрчилж өгсөн. Өндөр температурт тэсвэртэй, элэгдэж үрэгдэх болон идэмхий материал тээвэрлэх явцад нөлөөлөхгүй болгохйн тулд тэвшийг ган хайлшаар хийсэн нь аливаа идэгдэлт гэмтэлд тэсвэртэй болсон. Энэ төрлийн тэжээгүүрийн ажиллагаа нь хүчтэй бөгөөд өдөрт 10 цаг ажиллаж, 10,000т орчим хүдэр материалыг тээвэрлэх боломжтой тул ажлын үр бүтээмж маш өндөр хэмээн үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн.

Техникийн үзүүлэлтүүд

Марк Тэжээгүүрийн тэвшний хэмжээ (мм) Тэжээлийн хамгийн том хэмжээ (мм) Тэжээх хүчин чадал (т / цаг) Эксцентрик голын эргэлтийн хурд (r / min) Хөдлөгүүрийн чадал (kw) Жин (кг)
ZSW380X95 3800X950 500 96~160 800 11 4082
ZSW420X110 4200X1100 500 110~180 800 15 4149
ZSW490X110 4900X1100 500 115~192 800 15 4263
ZSW590X110 5900X1100 630 350~500 800 22 6130
ZSW600X130 6000X1300 750 400~560 800 7800

Холбоотой бүтээгдэхүүн