Синьхайн
хүдрийн боолт

Дүүжин тэжээгүүр

  • Дүүжин тэжээгүүр

Дүүжин тэжээгүүр

Танилцуулга

Нарийн ширхэгтэй материалыг тодорхой хугацаагаар тэжээх төхөөрөмж.

Capacidade

4.5 ~ 25t / цаг

Сайжруулалт

Синьхайн дүүжин тэжээгүүр нь ворм буюу ороомог хэлбэрт редуктортай, авсаархан бүтэцтэй, найдвартай битүүмжлэгдсэн төхөөрөмж юм.

Ашиг тус

Материал хадгалах сав, эсвэл тэжээгүүрт материал өгөх бункерийн амны доор суурилуулах бөгөөд, 50 мм-ээс ихгүй хэмжээний ширхэлэгтэй, амархан бөөгнөрдөггүй хүдэр, чулуу зэрэг хуурай материалыг зөөвөрлөн тэжээх процесст ашиглана.
Энэ төхөөрөмжөөр нунтаг материалыг зөөвөрлөхөд тохиромжгүй бөгөөд бөглөрөл үүсэх, мөн нунтаг нь агаарт дэгдэж орчныг бохирдуулах зэргээр тэжээгүүрийн ажилд муугаар нөлөөлдөг.
Энэ төхөөрөмжийг ажиллуулаагүй байх үед түгжигч болгон ашиглаж болно.

Бүтээгдэхүүний бүтэц

Дүүжин тэжээгүүрийг ихэвчлэн материал хадгалах савны гарах амны амны доод хэсэгт суурилуулдаг бөгөөд хүдэр нь материал гаргах амнаас хүдрийн тэжээгүүрийн хайрцагт ордог.
Ажиллагааны үед хөдлөгүүр нь муфтээр дамжуулан ворм редукторыг эргүүлэх ба редукторын гаралтын тэнхлэг дээрхи эксцентрик ролик нь тэжээгүүрийн савны доорхи хэсэгт савлан дүүжигнэх хөдлөгөөн үүсгэнэ.
Хүдрийн хэмжээг тохируулахадаа хурд тохируулагч моторын эргэлтийг өөрчилж тохируулна.

Хэрэглэх хүрээ

Танзани дахь вольфрамын уурхайн бөмбөлөгт тээрмийг маш нарийн ширхэлэгтэй хүдрээр тэжээх шаардлага гарсан бөгөөд Синьхайн инженер техникчид тус уурхайнханд дүүжин хэлбэрт тэжээгүүр хэрэглэхийг санал болгосон.
Практик хэрэглээнд чичиргээ нь тогтвортой, үйл ажиллагаа нь найдвартай байдаг бөгөөд савлан хөдлөх доод хавтангийн замын уртыг өөрчлөх боломжтой. Тэжээлийн хэмжээг харьцангуй өргөн хязгаартайгаар тохируулах боломжтой бөгөөд материал гарах амны хаалтны өндөр намын хэмжээг материалын хэмжээнд тааруулан илүү нарийвчлалтай тохируулах боломжтой тул нунтаглагдсан бүтээгдэхүүн нь өндөр чанартай гардаг.

Техникийн үзүүлэлтүүд

Марк BG250x250 BG300x300 BG400x400 BG600x600
Материал орох амны урт × өргөн (мм) 250×250 300×300 400×400 600×600
Материал гарах амны урт × өргөн (мм) 250x(30-115) 300x(30-125) 400x(50-130) 600x(50-150)
Эксцентрик роликийн зам (мм) 0-90 0-90 0-170 0-200
Савлан хөдлөх тоо (r / min) 46 46 46 46
Орох материалын хамгийн том хэмжээ (мм) 25 30 35 50
Тэжээх хүчин чадал (т / цаг) 4.5 6.5 12 25
Хөдлөгүүрийн марк Y80L-4 Y80S-4 Y90S-4 Y90L-4
Хөдлөгүүрийн чадал (кВ) 0.55 0.75 1.1 1.5
Хөдлөгүүрийн эргэлтийн хурд (r / min) 1390 1390 1410 940
Жин (кг) 130 272 558 613

Холбоотой бүтээгдэхүүн