Синьхайн
хүдрийн боолт
home Нүүр хуудас Бүтээгдэхүүн Флотацийн төхөөрөмж XCF Хийлж хутгадаг флотацийн машин

XCF Хийлж хутгадаг флотацийн машин

  • XCF Хийлж хутгадаг флотацийн машин

XCF Хийлж хутгадаг флотацийн машин

Танилцуулга

Өөрөө зутангаа соруулж, хий нэмэн механикаар хутгадаг флотацийн машин (KYF флотацийн машинд сорох танк болгон ашигладаг).

Боловсруулах хүчин чадал

0.2 ~ 38m³ / мин

Сайжруулалт

XCF флотацийн машины танк нь KYF флотацийн машиныхтай ижил бөгөөд ялгаа нь ажлын дугуйн дээд талд бүрхэвч хавтантай бөгөөд зутанг соруулж чадах сөрөг даралтын бүсийг бий болгодог ба цахилгаан зарцуулалт арай өндөр байна.

Ашиг тус

Синьхай компанийн флотацийн төхөөрөмж нь энгийн бүтэцтэй, хутгах чадвар сайн; агаарыг жигд тараадаг, хий ба зутангийн авцалдаа сайн, хаягдал элсний тунадас бага, эргэлдэх хурд бага, цахилгаан бага зарцуулдаг; KYF флотацийн машинтай хамтатган флотацийн багцын сорох сав болгон ашиглах боломжтой. Машины бүтэц, онцлог нь KYF флотацын машинтай төстэй бөгөөд ялгаатай тал нь ажлын дугуйны дээд талд байрлах статор бөгөөд уг статор нь сөрөг даралтын бүс үүсгэж зутанг соруулдаг. Флотацийн процесст флотацийн урвалж бодисыг зохистой тааруулан ашиглавал ашигт малтмалыг илүү үр дүнтэй баяжуулан боловсруулж чаддаг.

Бүтээгдэхүүний бүтэц

Xcf хий нэмдэг флотацийн машины ажиллах зарчим нь хөдлөгүүрээр дамжин эргэлт дамжуулах төхөөрөмж болон хөндий голт үндсэн тэнхлэгээр дамжуулж ажлын дугуйг эргүүлэх ажиллагаанд оршдог. Танкны доторхи зутан нь ажлын дугуйн доорхи сэлүүрийн дотоод ирмэгээр сорогдон сэлүүр рүү дамжин орох үед гаднаас бага даралтаар шахагдан орсон агаар нь гол хөндлөвч болон агаар тохируулах хаалт, хөндий голтой тэнхлэг зэргээр дамжин ажлын дугуйн хөндий дэх агаар хуваарилагч руу орно. Ингээд агаар хуваарилагчийн эргэн тойронд байх жижиг нүхнүүдээр доод сэлүүр рүү очиж бүрэн холигдсоны дараа ажлын дугуйн доорхи сэлүүрийн гадна ирмэгээр гадагшилна.
Флотацийн машины ажлын дугуйн эргэлт болон бүрхүүл хавтан, төв цилиндрийн хослолын үр дүнд ажлын дугуйн дээд сэлүүр дотор тодорхой сөрөг даралтыг бий болгодог. Ингэсэнээр хүдрийн хөөсөнцөр болон тэжээлийн хүдэр нь төв цилиндрт хүдрийн хоолой болон хүдрийн тэжээлийн хоолойгоор урсаж, орж ирдэг. Ажлын дугуйн дээд сэлүүрийн хооронд урсан орсон зутан эцэст нь дээд сэлүүрийн гадна талын ирмэгээр гадагшилна. Ажлын дугуйн доод сэлүүрийн ирмэгийн гадна талаар гарсан зутан ба агаарын хольц нь ажлын дугуйн дээд сэлүүрийн гадна талын ирмэгээр гадагшлагдаж, ажлын дугуйн эргэн тойронд суурилуулсан статороор урсгал нь тогтворжсоны дараа танк доторхи үндсэн зутан руу орж, эрдэсжсэн бөмбөлгүүд нэмэгддэг. Зутангийн гадаргуу дээр хөөсний давхарга үүсч зутангийн зарим хэсэг нь дахин боловсруулагдахаар ажлын дугуйн доод ирмэг рүү буцаж ирнэ. Харин бусад хэсэг нь танкны ханан дахь эргэлтийн нүхээр дараагийн танк руу орж эцсийн бүтээгдэхүүн болон гадагшлах буюу эсвэл дахин боловсруулагдна.
Xcf хий нэмэгч флотацийн машины ажлын дугуйн тусгаарлах дискний функц нь доод сэлүүрээс гарсан зутан ба агаарын хольцыг ажлын дугуйн дээрх сэлүүрийн зутангийн соролтод нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх явдал юм. XCF хийлдэг флотацийн машины бүтцийг зураг дээр харуулав. Уг машин нь зутан агуулдаг танк, дээд ба доод сэлүүртэй том хэмжээний тусгаарлах диск бүхий ажлын дугуй, цацруулагч сэлүүрийн статор, хуваах дискэн бүрхэвч хавтан, хуваах төв цилиндр, хий гаргах нүхтэй хоолой, холхивч, хөндий голтой тэнхлэг болон агаар тохируулагч хаалт зэргээс бүрднэ. Гүн хэлбэрт танкны их бие нь нээлттэй болон битүү гэсэн хоёр төрөлтэй байдаг. Холхивч нь суурьтай болон хажуугийн хананаас өлгөгдсөн хоёр хэлбэртэйгээр хий оруулах хөндлөн хоолойн дээр суурилагдсан байдаг. Xcf флотацийн машиныг өнгөт болон хар төмөрлөг, металл бус ашигт малтмалыг баяжуулан боловсруулахад өргөнөөр ашиглах боломжтой бөгөөд том, дунд оврын флотацийн үйлдвэрүүдийн анхан баяжуулалт, цэвэрлэгээний баяжуулалтын ажилд тохиромжтой.

Хэрэглэх хүрээ

Шаньдун дахь флотацийн үйлдвэр нь ажлын далайц бага, төсөв багатай тул боломжийн өртөгтэй флотацийн тоног төхөөрөмж худалдаж авах хүсэлтэй байв. Синьхай групп нь үйлчлүүлэгчийн нөхцлийн дагуу XCF төрлийн агааржуулалттай флотацийн машиныг санал болгосон. Энэхүү xcf флотацийн машины гол давуу тал нь бага талбай эзлэдэг, энгийн бүтэцтэй, засвар үйлчилгээ хийхэд хялбар юм. Агаарыг жигд тараан, хүдрийн зутантай хослуулах ажиллагаа нь ихээхэн сайжирсан тул хүдрийн зутан дахь материал жигд хутгагдаж, ангилан боловсруулах үр бүтээмжийг 30% -иар нэмэгдүүлсэн. Үйлдвэр ашиглалтад орсны дараа төлөвлөсөн зорилго бүрэн биелэж, эзлэх талбайг хэмнэсэн, засвар үйлчилгээний өртөг бага, удирдлага хяналт сайтай ч өртөг зардал буурсан зэрэг үзүүлэлтүүдээр худалдан авагчаас өндөр үнэлэгээ авсан.

Техникийн үзүүлэлтүүд

Марк Ашигтай эзлэхүүний хэмжээ (м3) Боловсруулах хүчин чадал (м3 / мин) Ажлын дугуйн диаметр (мм) Ажлын дугуйн эрэглтийн тоо (минут / минут) Салхи үлээгүүрийн даралт (кПа) Хий нэмэх максимум хэмжээ (м3 / м2-мин) Хутгагчийн хөдлөгүүрийн чадал (кВт) Хусагч хавтангийн хөдлөгүүрийн чадал (кВт) Хүндийн жин (кг)
XCF-1 1 0.2 ~1 400 358 ≥ 12.6 2 5.5 0.75 1154
XCF-2 2 0.4 ~2 470 305 ≥ 14.7 2 7.5 1.1 1659
XCF-3 3 0.6 ~3 540 266 ≥ 19.8 2 11 1.5 2259
XCF-4 4 1.2 ~4 620 225 ≥ 19.8 2 15 1.5 2669
XCF-8 8 3.0 ~8 720 175 ≥ 21.6 2 22 1.5 3868
XCF-10 10 4~10 720 192 ≥ 21.6 2 30 1.5 4800
XCF-16 16 4~16 860 160 ≥ 25.5 2 37 1.5 6520
XCF-24 24 4~24 950 153 ≥ 30.4 2 37 1.5 8000
XCF-38 38 10 ~38 1050 136 ≥ 34.3 2 55 1.5 11000

Холбоотой бүтээгдэхүүн