Синьхайн
хүдрийн боолт
home Нүүр хуудас Бүтээгдэхүүн Флотацийн төхөөрөмж JJF механик хутгалттай флотацийн машин

JJF механик хутгалттай флотацийн машин

  • JJF механик хутгалттай флотацийн машин

JJF механик хутгалттай флотацийн машин

Танилцуулга

Зутанг сордоггүй, хийгээ өөрөө сордог, механик аргаар хутгалт явуулдаг флотацийн төхөөрөмж ( Дезайныг Америкийн Wemco флотацийн машины загварын дагуу хийсэн).

Боловсруулах хүчин чадал

2-20м3 / мин

Сайжруулалт

Флотацийн машины тэвш нь гүехэн, статорын өндөр нь ажлын дугуйнаас доогуур, хүдрийн зутангийн эргэлт их хэмжээтэй, энерги зарцуулалт бага, статор нь зуйван цоорхойтой цилиндр бөгөөд энэ нь зутан болон агаарыг тараах, холиход тустай байдаг; Тараах хэсгийн бүрхүүл нь нүхтэй тул зутангийн гадаргуу тогтвортой байна.

Ашиг тус

Синьхай компанийн jjf флотацийн машин нь гүехэн тэвштэй, ажлын дугуйн диаметр жижиг, эргэлтийн хурд бага, цахилгаан зарцуулалт харьцангуй багатай, ажлын дугуй ба статор хоорондын зай том байдаг. Статор нь агаар болон зутанг хольж тараахад нөлөөлдөг зуйван нүхтэй цилиндртэй; Статорын өндөр нь ажлын дугунаас доогуур бөгөөд зутангийн эргэлтийн хэмжээ их бөгөөд 2.5 дахин их байж болно; Статорын шүхэр хэлбэрт нүхтэй бүрхэвч нь ажлын дугуйнаас үүссэн эргэлтийг хөөсөнцөрөөс тусгаарлаж, зутангийн гадаргууг тогтвортой байлгана. Зутангийн эргэлтийн хэмжээ их бөгөөд 2.5 дахин ихэсдэг нь хүдэр, урвалж, хийн эрдэсжилтэд таатай нөхцлийг бүрдүүлнэ. Хий соруулах хэмжээ их, тараах үр дүн сайн, хутгалтын хэмжээ дунд зэрэг, хатуу биет бүхэллэгүүдийн хөвөлт сайн, тэвшний ёроолд туналт үүсэхгүй, машиныг зогсоохдоо хүдрийг асгах шаардлагагүй ; Боловсруулах хүдрийн ширхэглэлийн хэмжээг сонгох сонголт өргөн, баяжуулалтын металл авалт өндөр. Механик хутгалттай, өөрөө хийгээ соруулдаг, зутан соруулах боломжгүй, үйл ажиллагааны явцад үе шаттай тохиргоо хийх шаардлагатай (уналтын зөрүү 300-400 мм). SF флотацийн машинтай хослуулж флотацийн машины багц үүсгэн, SF флотацийн машиныг сорох тэвш болгон, JJF төрлийг шулуун урсгалт тэвш болгон ашигладаг.

Бүтээгдэхүүний бүтэц

JJF механик хутгалтат флотацийн машин ажиллаж байх үед босоо цилиндр ба чиглүүлэгч хоолойд эргэлт үүсч энэ эргэлт нь сөрөг даралтыг бий болгодог. Оролтын хоолойгоор агаарыг соруулж, ажлын дугуй болон статорын бүс дотор байрладаг урсгал чиглүүлэгч хоолойгоор дамжсан зутан жигд холигдно. Зутан болон хийн хольцын урсгал нь ажлын дугуйн шахсан чиглэлд урсаж, статорын үйлчлэлээр цацарсан хөдөлгөөнд хувирч флотацийн тэвшинд жигд тархдаг. Хөөсний давхарга руу дээшлэсэн эрдэсжсэн бөмбөлөгүүдийг нэг талаас юм уу хоёр талаас нь хусаж хөөсөн бүтээгдэхүүнийг гарган авна.

Хэрэглэх хүрээ

Синьхай компани зэсийн уурхайд баяжуулалтын туршилт явуулахдаа jjf флотацийн машиныг ашигласан. Зураг төсөлдөө jjf-16 флотацийн машин 24 ширхэгийг тусган оруулсан бөгөөд үүнээс 6 нь нэгэн цуврал байв. Флотацийн машины боловсруулах хүчин чадлыг шалгахын тулд флотацийн машины цуврал ба зэрэгцээ хоёр янзаар туршилтыг хийж, эцэст нь хоёр багцууд дээр олон туршилтыг явуулсан. Синьхай компани энэхүү зэсийн хүдэр баяжуулах үйлдвэрт флотацийн машиныг цувралаар холбосон арга: Бөмбөлөгт тээрэм хоёр хосыг ажиллуулж, хүдэр боловсруулах хэмжээг 110т / ц , зутангийн хэмжээ 285.52м3 / цаг хүргэх үед jjf флотацийн тэвшин дэх шингэний гадаргуу болон хөөсний хэмжээ дунд зэрэг бөгөөд флотацийн хусалт хэвийн явагдсан байна.

Техникийн үзүүлэлтүүд

Марк Ашигтай эзлэхүүний хэмжээ (м3) Боловсруулах хүчин чадал (м3 / мин) Ажлын дугуйн диаметр (мм) Ажлын дугуйн эргэлтийн хурд (r.p.m) Хутгуурын хөдлөгүүрийн чадал (кв) Хусагч хавтангийн хөдлөгүүрийн хүч (кв) Дан тэвшний хүндийн жин (кг)
JJF-4 4 2.0~4 410 305 11 1.5 2303
JJF-5 5 2.0~6 410 305 11 1.5 2416
JJF-8 8 4.0~12 540 233 22 2.2 4507
JJF-10 10 5.0~10 540 233 22 1.5 4820
JJF-16 16 5.0~16 700 180 37 1.5 7657
JJF-20 20 5.0~20 770 180 45 1.5 8505

Холбоотой бүтээгдэхүүн