Синьхайн
хүдрийн боолт
home Нүүр хуудас Бүтээгдэхүүн Нунтаглах төхөөрөмж Нойтон аргын тортой бөмбөлөгт тээрэм

Нойтон аргын тортой бөмбөлөгт тээрэм

  • Нойтон аргын тортой бөмбөлөгт тээрэм

Нойтон аргын тортой бөмбөлөгт тээрэм

Танилцуулга

Хүдрийг тороор дамжуулан гадагшлуулдаг уламжлалт бөмбөлөгт тээрмийн машин.

Сайжруулалт

Энэхүү төхөөрөмжийн өргөгч нь Синьхай компани бие даан боловсруулсан гидравлик өргөх төхөөрөмж бөгөөд бөмбөлөгт тээрмийг засварлах үед гидравлик станцын бариулыг ажиллуулснаар тээрмийг дээшлүүлж, буулгаж болох бөгөөд өргөх өндөр нь 400 мм хүрдэг. , Үйл ажиллагаа хялбар, тохиромжтой, засвар үйлчилгээний зардал бага гардаг.

Ашиг тус

Өргөх төхөөрөмж нь засвар үйлчилгээг хийхэд хялбар дөхөм болгодог;
Статик ба динамик даралтын холхивч нь жигд, найдвартай ажиллагаатай;
Нам хурдны дамжуулалт нь засвар үйлчилгээ хийх болон эхний асаалтад тохиромжтой;
Том ба жижиг арааг найдвартай тослодог манантуулан тослох төхөөрөмжтэй;
Хийн авцуулагч нь асаалтыг уян хатан болгодог.

Бүтээгдэхүүний бүтэц

Синьхайн нойтон аргын тортой бөмбөлөгт тээрмийн ажлын зарчим нь хурдны дамжуулах төхөөрөмжөөр дамжуулан нам хурдаар эргүүлж эхэлдэг. Материал нь цилиндрийн материал орох төгсгөлөөс тэжээгдэн тээрэм рүү орно. Ган бөмбөлөг болон хүдэр нь цилиндр их бие дотор өөр хоорондоо цохигдож бутлагдан нунтаглагдна. Материалаар тасралтгүй тэжээхийн тулд даралт нь цилиндр дэх материалаар тэжээх төгсгөлөөс материал гадагшлах төгсгөл хүрэх чиглэлтэй байна. Шаардлагатай хэмжээнд хүртэл нунтаглагдсан бүтээгдэхүүн цилиндрийн гадагшлуулах төгсгөлөөр гадагшилна. Нойтон аргаар тээрэмдэх үед материалыг усны урсгалаар, хуурай аргаар тээрэмдэх үед материалыг агаарын урсгалаар зөөвөрлөнө. Тээрмийн материал гадагшлуулах төгсгөлд материал гадагшлуулах явцыг хүчлэх торон хавтантай байдаг бөгөөд энэ нь цилиндр дэх зутангийн гадаргууг багасгаж, хүдрийн хэт нунтаглалтыг бууруулж, ган бөмбөлгийг гадагш алдахаас сэргийлэх ач холбогдолтой байна.

Хэрэглэх хүрээ

Юньнань дахь төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт хүдрийн хатуулаг өндөр, хүдрийн нунтаглалтын хэмжээ бага байх шаардлагатай бөгөөд хүдрийг хэт их нунтаглалтаас зайлсхийхийн тулд Синьхайн нойтон аргын тортой бөмбөлөгт тээрэмийг сонгосон. Нойтон аргын тортой тээрэмийн ган бөмбөлөг ба хүдэр өөр хоорондоо цохигдон өндөр үр дүнтэйгээр нунтаглагддаг, статик ба динамик даралтын холхивчтой, цилиндр их биеийн эргэлт тогтвортой найдвартай ажиллагаатай, том жижиг арааг тослох төхөөрөмжтэй зэрэг нь нунтаглах ажлыг илүү үр ашигтай болгон хөнгөвчилж үйлдвэрлэлийн бүтээмжийг ихээр нэмэгдүүлдэг. Хүдрийн зутангийн талбай бага, гарах материалыг цаг хугацаанд нь шавхаж гаргадаг, эрчим хүчний хэрэглээг бууруулсан бөгөөд төлөвлөсөн үр дүнд найдвартай хүргэдэг төхөөрөмж юм.

Техникийн үзүүлэлтүүд

Загвар Цилиндр их биеийн диаметр (мм) Цилиндр их биеийн урт (мм) Хөдлөгүүрийн марк загвар Хөдлөгүүрийн чадал (кВт) Урт (мм) Өргөн (мм) Өндөр (мм) Ашигтай эзлэхүүн (м3) Ган бөмөлөг ачаалах максимум хэмжээ (т) Хүндийн жин (кг)
MQG0909 900 900 Y225S-8 18.5 4750 2213 2050 0.45 0.96 4620
MQG0918 900 1800 Y225M-8 22 5000 2280 2050 0.9 1.92 5340
MQG1212 1200 1200 Y225M-8 22 5788 2994 2540 1.14 2.4 11438
MQG1224 1200 2400 Y315S-8 55 6673 2994 2540 2.28 3.96 13200
MQG1515 1500 1500 JR115-8 60 6094 3300 2766 2.5 5 13700
MQG1530 1500 3000 JR125–8 95 7979 3300 2766 5 10 18690
MQG2122 2100 2200 JR128-8 155 7750 4839 3794 6.6 15 45400
MQG2130 2100 3000 JR137-8 210 8744 4394.7 3110 9 20 45790
MQG2430 2400 3000 JR1410-8 280 9728 4956 4018 12.1 22.5 67000
MQG2721 2700 2100 JR1410-8 280 9300 5500 4500 10.7 24 63000
MQG2727 2700 2700 JR148-8 310 9900 5500 4500 13.8 29 68530
MQG2736 2700 3600 TDMK400-32/2150 400 9765 5826.6 4674.5 18.4 41 98020
MQG3231 3200 3100 TDMK630-36 630 12750 6750 5152.5 22.5 45 115103
MQG3236 3200 3600 TDMK630-36 630 14300 6760 5200 24.8 58 119012
MQG3245 3200 4500 TDMK800-36 800 13896 7200 5152.5 32.8 65 137589
MQG3639 3600 3900 TDMK1000-36/3600 1000 15000 7200 6300 36.2 75 145000
MQG3645 3600 4500 TDMK1250-40 1250 15200 7750 6300 41.8 90 159700
MQG3650 3600 5000 TDMK1400-40 1400 17600 7750 6300 46.4 96 158000
MQG3660 3600 6000 TDMK1600-40 1600 17000 8800 6500 55.7 120 189000
MQG4060 4000 6000 TDMK1700-30 1700 17400 9500 7600 69.8 137 214000
MQG4560 4500 6000 TDMK2300-30 2300 17800 10500 7600 87 158 294000

Холбоотой бүтээгдэхүүн