Синьхайн
хүдрийн боолт

Керамик вакуум шүүлтүүр

  • Керамик вакуум шүүлтүүр

Керамик вакуум шүүлтүүр

Танилцуулга

Вакуум шүүлтүүрийн микро сүв бүхий керамик шүүлтүүр.

Шүүлтийн талбай

1~150㎡

Сайжруулалт

Бичил сүв бүхий керамик шүүлтүүр нь эрчим хүчний хэрэглээг 90% -иас илүү хэмнэдэг.

Ашиг тус

Вакуумдалтын зэрэг (вакуумын зэрэг 0.09 ~ 0.098MPa) сайн бөгөөд шүүлтүүрийн кейкний чийг бага байдаг;
Хатуу агуулгыг <50ppm нэмж, гаралтын хэмжээг бууруулан дахин ашиглаж болно; Уламжлалт керамик шүүлтүүртэй харьцуулахад шүүлтүүрийн материалыг угааж болдог бөгөөд зайлшгүй угаах шаардлагатай материалыг угаахад нэн тохиромжтой байдаг; PLC, микрокомпьютертэй хослон хаалт хавхлагуудыг удирддаг, өндөр түвшний автоматжуулалттай, хүний хөдөлмөрийн хэмжээг бууруулсан төхөөрөмж юм; Вакуум керамик шүүлтүүр нь үнийн хувьд боломжийн, бүтэц нь авсаархан, зай талбай бага эзэлдэг, угсарч суурилуулах болон засвар үйлчилгээ хийхэд хялбар; Ус зайлуулах дэвшилтэт системийг нь ажлын ямар ч нөхцөлд ашиглаж болдог; -200-мешээс -450 мешь хүртэлх янз бүрийн хэт нарийн ширхэлэгтэй төрөл бүрийн материалыг ангилан ялгах чадвартай; Фильтр прессийн тоног төхөөрөмжтэй харьцуулахад эрчим хүчний хэрэглээ 90% -иас илүү хэмнэгддэг бөгөөд ашиглалтын зардал бага байдаг.

Бүтээгдэхүүний бүтэц

Керамик вакуум шүүлтүүр барабаны систем, хутгах систем, хүдрийн тэжээлийн систем, вакуум систем, шүүлтүүрийн шингэн гадагшлуулах систем, хусах систем, угаах систем, хослосон цэвэрлэгээ (хэт авианы цэвэрлэгээ болон автомат хүчиллэг цэвэрлэгээний систем) ний систем, бүрэн автомат удирдлагын систем, савны бие ба хүрээ зэргээс бүрднэ.
Зутан соруулах хэсэг: Ажлын явцад зутан дор байх шүүлтүүрийн хавтан нь бичил хоолойнуудын нөлөөгөөр вакуум даралттай нэгтгэгдэж, гадаргуу нь шүүлтүүрийн нэг давхарга кейкээр бүрхэгдэж, шингэн нь шингэн гадагшлуулах сав руу шахагдна. Угаах хэсэг: Шүүлтүүрийн кейк нь зутан гадагшлуулах бункерээс гарч ирмэгц, зутанг шүршигчээр шүршин угаана. Хатаах хэсэг: Керамик шүүлтүүрт байх зутан нь вакуумын өндөр даралт дор үргэлжлэн усгүйжилт хийгдсээр байдаг. Материал буулгах хэсэг: Вакуум орчноос гарсан материалыг хусуур нь автоматаар хусч доош буулгана. Буцаан угаах хэсэг: Үйлдвэрийн ус эсвэл шүүлтүүрийн шингэн нь ус түгээлтийн хавхлагаар дамжин фильтрийн керамик хавтангийн дотор талаас гадна чиглэлд шүршигдэн мичил нүхний бөглөрлийгцэвэрлэнэ. Керамик хавтанг нэг хэсэг ашигласны дараа хэт авианы долгионы болон бага агууламжтай хүчилийн цэвэрлэгээ хийж, эдлэгээний хугацааг уртасгадаг.

Хэрэглэх хүрээ

Гуанси дахь нэгэн том хэмжээний үйлдвэр нь баяжмалын үе шатанд усгүйжүүлэлтийн асуудлаас болж хүндрэл гарч байсан тул Синьхай компанитай харилцаа тогтоохыг ижил салбарын хүмүүс нь зөвлөжээ. Синьхайн инженер техникчид өөрсдийн туршлагаа ашиглан үйлдвэр дээр дахин туршилт явуулж керамик шүүлтүүрийн тоног төхөөрөмжөөр хангаж өгсний дараа усгүйжүүлэлтийн шатны хүндрэлээс гарсан. Шингэнийг ангилаж усгүйжүүлэх ажлын бүтээмж 95% хүрсэн байна. Керамик шүүлтүүр нь өндөр бүтээмжтэй төдийгүй эрчим хүчний хэрэглээний 35% -ийг хэмнэдэг ашигтай төхөөрөмж юм. Ангилан шүүж гаргасан ус нь тунгалагжилт өндөртэй байдаг бөгөөд дахин боловсруулж ашиглах боломжтой байдаг нь худалдан авагчдын талархлыг хүлээсэн юм.

Техникийн үзүүлэлтүүд

Марк Шүүлтүүрийн талбай / м2 Шүүлтүүрийн диск / ш Шүүлтүүрийн хавтангийн тоо ш / ш Савны эзлэхүүн хэмжээ / м3 Төхөөрөмж ажиллах чадал / кв Ажиллуулах чадал / кв Машины их бие (L × W × H) / м
TC-1 1 1 12 0.21 3.5 2.0 1.6×1.4×1.5
TC-4 4 2 24 1.0 7.0 3.0 2.4×2.5×2.1
TC-6 6 2 24 1.2 7.0 6.0 2.4×2.9×2.5
TC-9 9 3 36 1.7 9.0 7.0 2.7×2.9×2.5
TC-12 12 4 48 2.2 11.0 7.5 3.0×2.9×2.5
TC-15 15 5 60 2.7 11.5 8.0 3.3×3.0×2.5
TC-21 21 7 84 4.0 13.5 9.0 4.6×3.0×2.6
TC-24 24 8 96 4.5 16.5 10.5 4.9×3.0×2.6
TC-27 27 9 108 5.0 17.0 11.0 5.2×3.0×2.6
TC-30 30 10 120 5.5 17.5 11.5 5.5×3.0×2.6
TC-36 36 12 144 7.0 23.0 16.0 6.6×3.0×2.6
TC-45 45 15 180 8.5 25.0 19.0 7.5×3.0×2.6
TC-60 60 15 180 12.5 33.0 22.0 7.5×3.3×3.0
TC-80 80 20 240 16.2 40.0 24.0 9.0×3.3×3.0
TC-102 102 17 204 18.5 53.0 35.0 8.8×3.6×3.3
TC-120 120 20 240 20 60.0 40.0 9.7×3.6×3.3
TC-150 150 25 300 24 75.0 47.0 11.2×3.6×3.3

Холбоотой бүтээгдэхүүн