Синьхайн
хүдрийн боолт
home Нүүр хуудас Бүтээгдэхүүн Угаалгын төхөөрөмж Спираль тэвштэй угаагч скруббер

Спираль тэвштэй угаагч скруббер

  • Спираль тэвштэй угаагч скруббер

Спираль тэвштэй угаагч скруббер

Танилцуулга

Харилцан адилгүй жин мөхөллөгтэй хатуу биетийн харилцан адилгүй хурдаар тунах процессийг ашигладаг угаалгын скруббер машин.

Ашигтай эзлэхүүн

35-50т / ц

Сайжруулалт

Синьхай комдани нь спираль тэвшт скрубберийг ажлын бодит нөхцөл, үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөн хувиргах боломжтой.

Ашиг тус

Спираль тэвштэй угаалгын скруббер машин нь энгийн бүтэцтэй, хялбархан суурилуулах боломжтой, цахилгаан бага зарцуулдаг, ашиглахад хялбар, үнэ өртөг багатай, шаваргүйжүүлэх чадвар өндөр байдаг. Хүдэр угаах спираль голны хоёр эгнээ сэлүүр эргэлдэж хөдлөн шавараар бүрхэгдсэн хүдрийн барьцалдсан наалданги шаварыг салгаж авах бөгөөд шаваргүйжүүлэх үр бүтээмж нь гайхамшигтай юм.

Бүтээгдэхүүний бүтэц

Давхар спиральт угаалгын скруббер машин нь тэвш, зүүн ба баруун спираль сэлүүрийн тэнхлэг, хөдлөгүүрийн төхөөрөмж зэргээс бүрднэ. Хөдлөгүүр нь редуктор болон том жижиг араагаар дамжуулан хоёр ширхэг спираль хутгуурыг харилцан эргэлдүүлнэ. Хоёр спиралийн сэлүүр ирийг солбиулж угсарсан байна.
Материал нь савны доод хэсгээс хоёр спираль сэлүүрийн дунд руу тэжээгдэн орно. Гадаргуу дээрээ барьцалдан наалдсан шавартай хүдрийн хэсгүүд нь спираль хутгуураар шахагдах ба савны их биений дээд хэсгээс зохих хэмжээний өндөр даралттай усаар угаадаг тул хүдэрт наалдан бүрхсэн шавар нь хагарч, хүдрээс тусгаарлагдах боломжтой болно. Угаагдсан нарийн ширхэгтэй шаврыг савны арын хэсэгт байрлуулсан халианы гарах амаар гадагшлуулж, цэвэрлэгдсэн хүдрийг савны урд талын үзүүрт байрлах хүдрийн гарах амаар дамжуулан авдаг.

Хэрэглэх хүрээ

Шаньси дахь кварцын элс боловсруулах үйлдвэрийг байгуулах төсөлд Синьхай компани нь кварцын элсний гадаргуу дээрх нимгэн хальсан төмөрлөг бүрхүүлийг арилгах үр дүнтэй арга хэмжээг авсан.
Наалдаж бүрхсэн шаварлаг хольц бүхий эрдэс бодисыг хүчтэй үрж бутлан дан хүдэр болгон салгах ба дараа нь зөвхөн ангилалт явуулснаар цэвэр кварцын элсийг гарган авдаг байна. Үрж угаагч скрубберийн үр бүтээмж өндөр, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа урт байдаг тул үйлчлүүлэгчид үүнд сэтгэл хангалуун байдаг.

Техникийн үзүүлэлтүүд

Марк Төхөөрөмж доторхи урт (mm) Төхөөрөмж доторхи өргөн(mm) Бүтээмж(тн/цаг) Орох материалын хэмжээ(mm) Төхөөрөмжийн налуу Сдиралийн алгасал(mm) Хөдлөгүүр жин(кг)
Марк чадал(kW)
CXK1566 6660 1500 35-40 <75 10.84° 300 Y200L2-6 22 15800
CXK1676 7630 1600 40-50 10° Y250M-6 37 17168

Холбоотой бүтээгдэхүүн