Синьхайн
хүдрийн боолт
home Нүүр хуудас Компанийн шинэ мэдээ мэдээлэл Синьхай уул уурхайн тоног төхөөрөмж • Ашигт малтмал боловсруулах цогц автомат удирдлагын систем

Синьхай уул уурхайн тоног төхөөрөмж • Ашигт малтмал боловсруулах цогц автомат удирдлагын систем

2020-01-13 17:29:44 Шиньхай үзэх (827)
Зөвлөмжүүд: Хэрэв та үнийн санал, бүтээгдэхүүн, шийдэл гэх мэт нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл энд дарж бидэнтэй онлайнаар холбогдоорой.

Ашигт малтмалын нөөц шавхагдах, ашигт малтмал боловсруулах тоног төхөөрөмжийн хэмжээ далайцыг нэмэгдүүлэх, ашигт малтмал боловсруулах технологийг тасралтгүй хөгжүүлэн ухаалагжуулах шаардлагатай бөгөөд ашигт малтмал боловсруулах үйлдвэр болон тоног төхөөрөмжийн үр ашиг, найдвартай байдал, үйл явцын параметрүүдийн тогтвортой байдлыг хангаж, үе шат бүрийн бүтээгдэхүүний чанарт өндөр шаардлага тавьж ажиллахад хүдэр боловсруулах үйлдвэрийг аажмаар иж бүрэн автомат технологитой болгон хөгжүүлэх шаардлагатай болдог. Өнөө үед ашигт малтмал боловсруулах иж бүрэн автоматжуулалтын технологи нь ашигт малтмал боловсруулах үйлдвэрүүдийн хэвийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай болсон бөгөөд хүдэр боловсруулах үйлдвэрүүдийн үр ашгийг цогцоор нь дээшлүүлэх үр дүнтэй арга болжээ.

Орчин үеийн ашигт малтмал боловсруулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангахын тулд Синьхай компани нь ашигт малтмал боловсруулах үйлдвэрүүдийн автоматжуулалтын зураг төсөл, инженерийн чиглэлээр арав гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулж, үйлдвэрлэлийн автоматжуулалт, хяналтын чиглэлээр баялаг туршлага хуримтлуулан, ашигт малтмал боловсруулах үйлдвэрүүдийн цогц автоматжуулалттай удирдлагын системийг дэлхийн олон орны боловсруулах үйлдвэрүүдэд амжилттай ашиглаж ирсэн. Энэ нь хүдэр боловсруулалтын чанар, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг найдвартай хангаж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхээс гадна хүдэр боловсруулах процесс дахь хөдөлмөрийн өртөг, эрчим хүчний хэрэглээг эрс бууруулж, хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл явцыг оновчтой болгодог.

Нэг. Ашигт малтмал боловсруулах үйлдвэрийн цогц автоматжуулалт

Хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн процессийн хувьд хуваарилалтыг оновчтой болгох (багасгах), сайжруулахын тулд онлайн хэмжилтийн хэрэгсэл, автомат идэвхжүүлэгч, хянагч, компьютерийн технологи, автомат удирдлагын аргуудыг ашигладаг. Үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээгдэхүүний чанар нь тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулж, байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулдаг.

1. Бутлах процессийн автомат хяналт

· Бутлах процессийг дарааллын дагуу хянах нь. Бутлах тоног төхөөрөмжийн хооронд цахилгаан хэлхээний хамгаалалт хийгддэг ба тоног төхөөрөмжийн ажиллаж эхлэх болон зогсох үйл ажиллагаа нь дарааллын дагуу явагддаг. Төвлөрсөн хэлхээний дагуу эхлэх ба зогсох бөгөөд хэсэг тус бүрийг төвлөрсөн хамгаалалтын хяналтаар удирддаг.

· Бутлалтын процесс ба үзүүлэлтүүдийг хянаж удирдах нь. Бутлах систем дэхь үйлдвэрлэлийн процесст чухал нөлөөтэй тоног төхөөрөмжүүдийг үргэлж үр ашигтай ажиллаж байх нөхцлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой үзүүлэлтүүдийн хяналтыг гүйцэтгэдэг.

· Бутлах үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны хяналт. Үйлдвэрлэлд нөлөөлж, системийн гинжин хэлхээнд оролцдог үндсэн үзүүлэлтүүдийг хянаж, дохиолол өгнө.

· Ажилчдын хөдөлмөрийн ачааллыг бууруулж, тоног төхөөрөмжийн эвдрэл болон засвар үйлчилгээний ажлыг багасгаж, ажиллах орон тоог бууруулан, үр ашгийг дээшлүүлэх зорилгодоо хүрдэг.

2. Нунтаглах ба ангилах үйл явцыг автоматаар хянах

· Нунтаглалтын нарийн ширхэглэлийг тогтвортойгоор барьж боловсруулах хүчин чадлыг сайжруулдаг. Тээрмийг хүдрээр тэжээх, хүдэрт өгөх усны их багын хэмжээ зэргийг автоматаар тохируулах бөгөөд энэ нь тээрэм дэх материал барьцалдан зууралдах, тээрэм хоосон ажиллах зэрэг үзэгдлээс хамгаална. Уламжлалт гар удирдлагатай харьцуулахад автомат удирдлагын системийг хэрэгжүүлснээр боловсруулалтын хүчин чадлыг 2% -3% -иас дээш нэмэгдүүлэх боломжтой.

· Технологийн шаардлага, хүдрийн шинж чанарт гарсан өөрчлөлтийн дагуу тээрмийн нунтаглалтын концентрацийг тогтворжуулж, үйлдвэрлэлийн явц дахь үзүүлэлтүүдийг тогтворжуулдаг.

· Циклон ангиллын үр нөлөөг батлагаажуулахын тулд хүдрийн концентраци, даралт ба хүдрийн насосны зумп дэхь шингэний түвшинг хянаж буцах усны хэмжээг тохируулснаар хүдрийн зутангийн халианы ширхэлэгийн хэмжээ процессын шаардлагыг хангаж, өндөр чанартай зутан дараачийн процесс руу зөөвөрлөгдөн орж хүдрийн гарцыг сайжруулна.

· Зутангийн насосны зумпны шингэний түвшинг хянаж, мөн насосны ажиллах давтамжийг тохируулан, насосны зумп хоосрох эсвэл дүүрэх үзэгдлээс сэргийлнэ.

· Бүхэл процессийн ажиллагааны явцад тоног төхөөрөмжийн ашиглалтын бодит цагийн хяналтыг хэрэгжүүлэн, эхлүүлэн ажиллуулах ба зогсоох горимыг хянаж (тээрэм гэх мэт том тоног төхөөрөмжийг эхлүүлэх, зогсоох тусгай нөхцлүүд), тоног төхөөрөмжийн эвдрэлийг бууруулан, ашиглалтын түвшинг сайжруулна.

· Автоматжуулсан системийг ашигласнаар ажилчдын чадвар, мэдлэгийг дээшлүүлж, ажилчдын хөдөлмөрийн ачааллыг бууруулж, ажилчдад тулгамдаж буй асуудал болон инновацын талаар илүү их цаг гаргаж, аж ахуйн нэгжүүдийн урт хугацааны хөгжлийг дэмждэг.

Нунтаглан ангилалтын автомат удирдлага ба хяналтын цэгүүдийн схем


Флотацийн шингэний түвшингийн хяналтын схем

Хоёр. Үйлдвэрлэлийн туслах систем

1. Видео хяналтын систем

Видео хяналтын систем нь өндөр нарийвчлалтай, сүлжээнд холбогддог хэт ягаан туяаны дижитал хяналтын системийг ашигладаг бөгөөд бүх видео дүрсийг төв компьютерийн өрөөнд харуулан, хадгалах ба хянах боломжийг олгодог. Энэхүү хяналтын системийн тоног төхөөрөмж нь гурван хэсгээс бүрдэх бөгөөд урд талын өндөр нарийвчлалтай хэт улаан туяаны дижитал сүлжээний камерын хэсэг, дамжуулах шугамын хэсэг, видеог дэлгэцээр үзүүлэх ба хадгалах, удирдлагын хэсгүүдээс бүрднэ.

Видео хяналтын системийн схем

2. Төв удирдлагын өрөөнд томоор харуулах дэлгэцийн систем

Хүдэр боловсруулах салбарт томоор харуулах дэлгэцийн системийг ихэвчлэн видео хяналтын зураг, DCS технологийн процессийн зураг гэх мэтийг үзүүлэхэд ашигладаг бөгөөд голчлон хүдэр боловсруулах үйлдвэрийг бүхэлд нь хянах, удирдах зориулалт бүхий хяналтын өрөөнд суурилуулдаг.

Том дэлгэц бүхий видео хяналтын үндсэн функц нь : дан дэлгэцээр харуулах, дэлгэцийг бүрнээр харуулах, хэсэгчлэн харуулах, дэлгэцээр зураг авах, сүлжээгээр зураг авах гэх мэт үйлдлүүдтэй бөгөөд илүү уян хатнаар өөрчилж болдог.

Төв удирдлагын өрөөнд том дэлгэцийн систем

Ашигт малтмал боловсруулах үйлдвэрлэлийн иж бүрэн автомат удирдлагын системийн програмын төсөл

Амжилт ололтын жишээ 1: Марокко дахь мөнгөний хүдэр боловсруулах үйлдвэр

Синьхай компани Мароккогийн мөнгөний хүдэр боловсруулах үйлдвэрт автомат удирдлагын иж бүрэн систем суурилуулсан бөгөөд автоматжуулсан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн бүх процессийн үзүүлэлтүүд болон тоног төхөөрөмжийн ажиллагааг төвлөрсөн удирдлагын өрөөгөөр дамжуулан хянадаг байна. Төвлөрсөн хяналтын өрөөнд нэг ээлжиндээ 2 хүн, өдөрт гурван ээлжээр ажиллах ба үйлвэрлэлийн орчинд ажилтангүй бөгөөд зөвхөн тоног төхөөрөмжийн ашиглалтад тогтмол хяналт тавих эргүүл ажилладаг. Одоогийн байдлаар хүдрийн баяжуулалтыг хянах автомат удирдлагын иж бүрэн систем хоёр жилийн турш ашиглагдаж байгаа бөгөөд тухайн төслийн газар дээрх тоног төхөөрөмж, хяналтын хэрэгслүүд сайн ажиллаж байгаа нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээгээд байгаа юм.

Амжилт ололтын жишээ 2: Фижи дахь алтны уурхайн баяжуулах үйлдвэрийн төсөл

Фижи дэхь алтны хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн өдөр тутмын хүчин чадал нь 3000 тонн, алтны хаягдал хүдэр 2000 тонн юм. Синьхай компанийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон автомат удирдлагын системд алтны хүдрийн флотацийн хяналтын систем, алтны нарийн ширхэгтэй шаварт хүдрийн флотацийн автомат удирдлагын систем, цианиджуулалт ба хайлуулалт зэрэг орно. Систем нь дэвшилтэт хяналт хэмжилтийн багаж хэрэгсэл, цахилгаан хяналтын систем, төслийн шугамын ерөнхий хяналтын системийг ашигладаг. Хяналтын автомат системийг хийх зураг төслийн явцад Синьхай компани нь дэвшилтэт хяналтын технологи, мэдээллийн технологи, сүлжээний харилцаа холбооны технологи, компьютерийн технологийг хослуулан ашигт малтмал боловсруулах дэвшилтэт автомат удирдлагын системийг шинээр бий болгосон. Төслийн автоматжуулалтыг хэрэгжүүлснээр технологийн процессийг тогтворжуулж, бүтээгдэхүүний гаралт, агуулга зэргийг сайжруулаад зогсохгүй нийт системийн засвар үйлчилгээний өртөгийг эрс бууруулж, операторуудын байрлалыг оновчтой болгож, хөдөлмөрийн ачааллыг бууруулсан байна.

Амжилт ололтын жишээ 3: Пакистан дахь зэсийн уурхайн хүдэр баяжуулах үйлдвэр

Синьхай компани нь Пакистан дахь зэсийн баяжуулах үйлдвэрийн автоматжуулалтын хяналтын системд PLC удирдлагын хоёр систем суурилуулсан бөгөөд уг систем нь бутлах үйл явц, бөмбөлөгт тээрмийн хэсгийн концентрацийг хянах, дохиолол цуглуулах ажлыг гүйцэтгэдэг. Уг системийн компьютерийн хяналт нь процессийг газар дээр нь хянах төвлөрсөн хяналт, үйл ажиллагааны хяналтын функцтэй ( цахилгаан хөдлөгүүрийн гүйдэл, материалын түвшин, бутлах системийн тоног төхөөрөмжийн ажиллагааны төрөл бүрийн дохиоллыг процессийн график дээр харуулсан болно). Төслийн талбай дахь төхөөрөмжүүдийн төвлөрсөн удирдлага эсвэл дан төхөөрөмжийн удирдлага, төрөл бүрийн тоон өгөгдлийн тайлан, хэмжээг өөрчлөх, үйл ажиллагааны бүртгэл, дохиоллын бичлэгийн бүртгэл болон бусад функцуудтэй.

PRE Posts

Esta é a última notícia !!

NEX Posts

【Сайхан мэдээ】 "Пакистан Айрон" - с Синьхай компани руу захидал ирүүлсэн байна!

Шинхай саяхан Пакистаны 1500твд зэсийн хүдэр боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэглэгчдээс талархал илэрхийлж, Шинхай багийн мэргэжлийн ур чадвар, нямбай хичээл зүтгэл, өндөр хариуцлагатай мэдрэмжийг сайшаажээ. ... [more]

хүдрийн боолт хүдрийн боолт хүдрийн боолт

Бидэнтэй харилцах

  • Хятад улсын Шаньдун, Янтай, Фушаны өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийн дүүргийн Синьху гудамж, 188 тоот
  • marketing@ytxinhai.com
  • 0086 13810384919
Та бас сонгож болно
Онлайн холбоо
Онлайнаар
Ярилцах