Синьхайн
хүдрийн боолт
home Нүүр хуудас Бүтээгдэхүүн Хавхлагууд Хутган хавхлагт хаалт

Хутган хавхлагт хаалт

  • Хутган хавхлагт хаалт

Хутган хавхлагт хаалт

Танилцуулга

Хаалтны гол хэсгийг олон улсын дэвшилтэт технологийн дагуу хийгдсэн үрэлтэнд тэсвэртэй резинээр хийдэг тул завсар зай үл гардаг хаалт юм. (хутган хавхлагт хаалт гэж нэрлэнэ.

Даралт эсэргүүцэх чадвар

1.6МПа / см2

Сайжруулалт

Хутган хавхлагат хаалтны доторлогоог элэгдэлд тэсвэртэй резинийг шингэн төлөвтэйгээр боловсруулан хийдэг бөгөөд уян хатан чанар нь 80% -иас давж гардаг ба хаалтны хавтангийн хаагдах байдал нягт бөгөөд материал гоожих алдагдах зүйл байхгүй.

Ашиг тус

Синьхайн хутган хавхлагт хаалтны ашиглалтын хугацаа урт бөгөөд доторлогоо нь нано технологийн үрэлтэд тэсвэртэй резинээр хийгдсэн байдаг тул үрэлтэнд тэсвэртэй байдал нь 128% -с давж, бусад резинтэй харьцуулахад эдлэгээний хугацаа 2-4 дахин сунадаг;
Битүүмжлэх чадвар өндөр бөгөөд резиний уян хатан чанар нь 80% -иас илүү байна. Материал нэвчихгүй байх, усны цохилтын шууд нөлөөнд орохгүй зэргийг батлагаажуулсан байдаг;
Урсгал гарах ам нь хялбар бөглөрдөггүй, элэгдэлд тэсвэртэй резинэн хавхлагийн доторлогооны гадаргуу нь тэгш гөлгөр тул бөглөрөх байдал бараг 0 байна;
Энгийн бүтэцтэй, ашиглахад болон засвар үйлчилгээ хийхэд энгийн хялбар байна;
Даралтын алдагдалгүй.

Бүтээгдэхүүний бүтэц

Синьхайн хутган хавхлагт хаалт нь хавхлагийн суурь, доторлогоо, рамм болон ажиллуулах төхөөрөмжөөс бүрднэ. Хоёр хавхлагийн суурь нь урьдчилан чангалагдаж хаагдахад хавхлагийн доторлогоо хавтангууд нягт тохирсон байдлаар нийлж хавхлаг хаагдаж шингэний урсгал таслагдна.
Нэмж дурдахад Синьхайн хутган хавхлагт хаалт нь гар ажиллагаат хаалт бөгөөд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн цахилгаан хутган хавхлагт хаалт ба хийн хутган хавхлагт хаалт болгож төслийн талбайд алсаас хянаж удирдан ажиллуулах боломжтой. Цахилгаан хавхлагт ба хийн пневматик хавхлагт хаалтны бүтцийн урт ба фланецын хэмжээ нь Хятадын үндэсний стандартын дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлсэн хэмжээгээр үйлдвэрлэх ч боломжтой.

Хэрэглэх хүрээ

Юньнань, Гуаньси зэрэг газрудад ашигт малтмал боловсруулдаг олон үйлдвэрүүд өвөрмөц нано найрлага технологиор боловсруулсан хутган хавхлагт хаалт сонгохдоо Синьхайн хаалтыг сонгосон.Элэгдэлд тэсвэртэй резинээр хийгдсэн, мөн маш нимгэн хавхлагтай хаалт нь туршилтын үр дүнгээс харахад хавхлагын доторлогооны үрэлтэнд тэсвэртэй чанарын индекс нь 128% -иас давж, элэгдэлд тэсвэртэй байдал уян хатан чанар 80% -иас дээш гардаг. Хавхлагт хаалтны хавхлаг хавтанг нягт хослуулсан, материал алдагдаж гоожихгүй, үйлчилгээний хугацаа нь бусад хаалттай харьцуулахад урт 2-4 дахин урт байна. Урсгалын гарах ам бөглөрөх магадлал бараг 0% бөгөөд даралт алдагдах үзэгдэл гарахгүй нь үйлчлүүлэгчдээс өндөр үнэлэгээ авдаг.

Техникийн үзүүлэлтүүд

Диаметр хүрээ: DN50-300 мм
Pressão (Mpa): 0.6 МПа, 1.0 МПа, 1.6 МПа

Холбоотой бүтээгдэхүүн