Синьхайн
хүдрийн боолт
home Нүүр хуудас Бүтээгдэхүүн Насос Насосны зөөврийн станц

Насосны зөөврийн станц

  • Насосны зөөврийн станц

Насосны зөөврийн станц

Танилцуулга

Модульчлагдсан, өндөр зэрэглэлийн автоматжуулалттай шингэн биетийг зөөвөрлөгч төхөөрөмж.

Урсгалын хурд

≤2333m3 / цаг

Сайжруулалт

Синьхайн зөөврийн шахуургын станц нь : Шингэнийг автоматаар сорох, төхөөрөмжийн ашиглалтын байдлыг автоматаар хянах, автоматаар ажиллаж эхлэх ба зогсох, автомат ажиллагаа уян хатан бөгөөд цомхон гэсэн үндсэн 4 функцтэй.

Ашиг тус

Зөөврийн шахуургын станц нь энгийн бүтэцтэй, ашиглахад хялбар, засвар үйлчилгээ энгийн, эзлэх зай талбай бага, зөөвөрлөх хөдлөгөхөд хялбар байдаг;
Станцид хэрэглэдэг зутангийн (усны насос) насосны ажиллагаа нь найдвартай бөгөөд олон янзын хэмжээтэй мөхлөг бүхэллэгээс бүрдсэн зутанг соруулах боломжтой.
Насосны станцын хөдлөгүүр нь ажлын нөхцөлдөө тохируулан давтамж хувиргалтаар хурдаа тохируулах ба дотоод шаталтын хөдлөгүүрт шилжүүлж болдог.
Усан битүүмжит вакуум насос нь найдвартай бүтэцтэй, шингэний түвшин мэдрэгчээс ирсэн дохиогоор автоматаар удирдагдан ажиллах ба зогсдог.
Зутангийн насос зутан соруулахын өмнө оролтын шугам болон насосны хөндийд нь агаар хийг үлдээлгүй гаргадаг.
Даралтын өөрчлөлтийг бодит цаг хугацаанд илрүүлэхийн тулд насосны оролт ба гаралтын хэсэгт даралт мэдрэгч суурилуулсан;
Усны оролтын хоолойд цахилгаанаар хурдан өргөх, буулгах аргыг ашигладаг, бөгөөд нэмэлтээр ус өргөх төхөөрөмж хэрэглэх шаардагддаггүй бас ашиглахад илүү тохиромжтой байдаг;
Усан битүүмжит вакуум насос нь ажлын шингэнийг дахин эргэлдүүлж ажилладаг бөгөөд энэ нь ажлын шингэний шаардлагатай хэмжээг ихээхэн бууруулж, хээр гадаа зөөврийн хөдлөгөөнт ажиллагааг ихээр хялбаршуулдаг;
Эргэх циклт вакуум насос нь механик битүүмжийн төрлийнх тул бүтэц нь
энгийн, найдвартай, гоожих алдах хэмжээ бага, цахилгааны зарцуулалт багатай, ашиглалтын хугацаа урттай байна. Холхивч нь үйлчилгээ хийх, тослох шаарддаггүй байдаг.
Оролт гаралтын гуравлагч холбоос зэргийг нь Синьхайн элэгдэлд тэсвэртэй резинээр доторлон бүрсэн бөгөөд энэ нь дамжуулах хоолойн ашиглалтын хугацааг ихээр нэмэгдүүлдэг;
Насосны битүүмжлэл нь туслах ажлын дугуй ба дүүргэгч битүүмжийг хослуулан хэрэглэдэг бөгөөд энэ нь нэмэлтээр цэвэр усны эх үүсвэр бэлдэх шаардлагагүй болж, цэвэр усны хэрэглээг эрс бууруулах ба үйлчлүүлэгчдэд ирэх ачааллыг их хэмжээгээр бууруулдаг;
Синьхай компани үйлчлүүлэгчдэд насосны станцын бүрэн шийдлийг гаргаж өгч, өндөр чанартай техникийн дэмжлэг үзүүлдэг.

Бүтээгдэхүүний бүтэц

Вакуум ус соруулах систем нь вакуум нососоор ус соруулах ажилд ашигладаг туслах систем юм. Вакуум ус соруулах системийг хоёр хэсэгт хуваадаг:
нэг дэхь нь усан хангамжийн насос болон дамжуулах хоолой, хоер дахь нь вакуум насос болон хийн-ус тусгаарлагч , мөн туслах шугам хоолой болно.
Вакуум систем нь вакуум соролт, вакуум орчноо хадгалах ажлыг гүйцэтгэх бөгөөд насос ажиллаж эхлэхээс өмнө хийг зайлуулан, усан хангамжийн насосыг аль болох хурдан саадгүй ажиллах нөхцлийг бүрдүүлнэ.
Вакуум насос ба туслах хоолой нь вакуум насос, хийн-ус тусгаарлагч, хийн-ус тусгаарлагч усан хангамжийн шугам хоолой, удирдлагын шүүгээ, холбоос шугам хоолой болон даралт хэмжүүр, хавхлаг хаалт зэргээс бүрднэ.

Тэжээлийн усны насосыг ажиллуулахаас өмнө ус орох хоолой, тэжээлийн насос, усны гаралтын хоолой дахь хийг усны насосны хий гадагшлуулах амаар дамжуулан гаргаж вакуум насос руу оруулаад, дараа нь вакуум насосны ажиллагааны дагуу хий ус тусгаарлагч руу орж, эцэст нь агаар мандалд хаягддаг. Ус татах ажил дууссаны дараа тэжээлийн усны насосыг хүссэн үедээ асааж болох бөгөөд ашиглалтын явцад вакуум түвшин хамгийн бага утгаас доогуур байвал вакуум насос ажиллаж эхлээд, системийн вакуум түвшинг хамгийн дээд хэмжээнд нь шахсны дараа вакуум насосны ажил зогсдог.

Хэрэглэх хүрээ

Узбекистан дахь хаягдал хүдэр боловсруулах төслийн хүрээнд Синьхай компани хаягдлын цөөрмөөс буцах усыг шахах хөдлөгөөнт шахуургын станцын системийг суурилуулсан. Хөдлөгөөнт шахуургын станц нь тоног төхөөрөмжийн ашиглалтын байдлыг автоматаар хянаж, төхөөрөмжийг ажиллуулж эхлүүлэх, зогсоох зэргийг автоматаар удирддаг гэх мэт ажлын уян хатан нөхцөлтэй тул насосыг ажиллуулж эхлүүлэх, зогсоох зэрэг хүний цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг ажлуудыг хөнгөвчлөн, хяналтыг сайжруулж зөөвөрлөхөд төвөгтэй байсан асуудлыг шийдвэрлэсэн гэх мэт олон давуу талуудаа харуулсан байна.

Техникийн үзүүлэлтүүд

Насосны станцын марк урсгалын хэмжээ (м³ / цаг байна) өргөлт напор(м) Эргүүлэх хурд(rpm) Зутангийн насосны марк Вакуум насосны загвар
YB-50 12-111 7.7-110.7 700-1480 50ZJ-I 2BVA2060
YB-80 43-242 8-109.8 700-1480 80ZJ-I 2BVA2070
YB-100 56-360 8.2-100.2 700-1480 100ZJ-I 2BVA2070
YB-150 95-550 8.7-100.2 700-1480 150ZJ-I 2BVA2070
YB-200 199-978 13-133.7 490-980 200ZJ-I 2BVA5110
YB-250 276-1573 13.1-133.7 490-980 250ZJ-I 2BVA5110
YB-300 395-2333 9.7-79.9 400-590 300ZJ-I 2BVA5110

Холбоотой бүтээгдэхүүн