Синьхайн
хүдрийн боолт

Сэгсрэгч ширээ

  • Сэгсрэгч ширээ

Сэгсрэгч ширээ

Танилцуулга

Ширээний гадаргуугийн симметр бус хөдлөгөөнийг ашиглан хүнд хөнгөн хүдрийг ялгаж ангилах төхөөрөмж.

Capacidade

0.1 ~ 1.8t / цаг

Сайжруулалт

Синьхай компанийн сэгсрэх ширээт төхөөрөмж нь тавцангийн толгойд суурилагдсан кулак хөшүүргийг ашигладаг бөгөөд тавцангийн гар дээр байрлах гулгуур ролик гулсаж байрлалыг өөрчлөх замаар цохилтын замын хэмжээ, цохилтын тоо зэргийг тохируулна.

Ашиг тус

Сэгсрэгч ширээний хөндлөн чиглэлийн налууг тохируулах хэмжээ (0-10 °) бөгөөд цохилтын алхмыг хялбархан тохируулдаг;
Сэгсрэгч ширээний гадаргуу нь тэгш, идэгдэлтэнд тэсвэртэй, бат бөх, удаан эдлэгээтэй, хэлбэр нь эвдэрч гаждаггүй, хэсэгчлэн засахад хялбар байдаг;
Хөндлөн чиглэлийн налуу болон цохилтын алхмыг тохируулж байх үед сэгсрэх ширээ жигд ажиллаж байдаг;
Төхөөрөмжийн хайрцаг дотор пуржин суурилуулсан бөгөөд бүтэц нь нягт байна;
Ширээг ажиллуулдаг механизм нь найдвартай ажилладаг, түргэн элэгдэх эд анги цөөнтэй, тос алдаж гоождоггүй;
Сэгсрэгч ширээний хувьд боломжийн үнэтэй, урвалж бодис хэрэглэдэггүй, эрчим хүч маш бага хэрэглэдэг.

Бүтээгдэхүүний бүтэц

Хүдэр нь 6с сэгсрэгч тавцангийн дээд буланд байх савнаас тэжээгддэг бөгөөд мөн хажуугаар нь усны савнаас хөндлөн чиглэлээр усаар шүршин угаана. Хүдрийн хүндийн хүч, хөндлөн чиглэлтэй усны урсгалын хүч, тавцангийн харилцан тэгш бус хөдөлгөөнөөс үүссэн инерци ба үрэлтийн хүч зэргийн үйлчлэл нөлөөнд орсон хүдэр хувийн жин болон ширхэглэлээрээ тавцангийн налууг дагаж ялгаран ангилагдна. Хувийн жин болон бүхэллэгийн хэмжээ ондоо эрдэс хүдрүүд тус тусынхаа чиглэлд аажмаар сэнсрэн доошоо урсаж, баяжмалын хэсэг ба хаягдлын хэсгүүдэд ангилагдан орж баяжмал, дундын хүдэр, хаягдал хүдэр гэсэн гурван хэсэгт хуваагддаг.

Хэрэглэх хүрээ

Шандуны нэгэн алтны хүдэр баяжуулах үйлдвэрийн хүдрийн агууламж харьцангуй өндөр байсан тул гравитацын аргыг ашиглан алт гаргаж авахаар 2003 онд Синьхай компаниас сэгсрэгч төхөөрөмж худалдаж авах болсон. Синьхай компани нь үйлчлүүлэгчийн баяжуулах үйлдвэрийн газар зүйн онцлог, үйлдвэрлэлийн шаардлага зэрэгт нийцүүлэн тусгай тоноглол нэмж суурилуулсан, тосолгооны онцгой системтэй 6s сэгсрэх ширээг хийж өгсөн. Ашиглалтын явцад бүдүүн ширхэгтэй баяжмал авах хувь 77.78% хүрч, давхрагуудын ангилалт сайн явагдаж, гаргаж авсан алтны цэвэршилт нь урьдчилан төлөвлөснөөс зууны 3 хувь өндөр гарсан үр дүнг үйлчлүүлэгч машид сэтгэл хангалуун хүлээж авсан.

Техникийн үзүүлэлтүүд

Марк Бүдүүн ширхэгтэй элсний тавцан Нарийн ширхэгтэй элсний тавцан Ховилтой тавцангийн хэмжээ
Сэгсрэгч тавцангийн хэмжээ (мм) 4436X1825X1536
Цохилтын алхам (мм) 16~22 10~16 10~16
Цохилтын тоо (минут / минут) 240~290 300~320 330~340
Боловсруулах хүчин чадал (т / цаг) 30 8 8
Тэжээлийн хүдрийн бүхэллэгийн хэмжээ (мм) 2~0.2 0.5~0.037 0.074~0.019
Тэжээлийн хүдрийн концентраци (%) 20~25 15~20 15~20
Угсралтын налуу (°) 2° 30" 1° 50" 0° 45"
Гадна овор хэмжээ (мм) 5454X1825X1242
Алхмын тохируулагдах хэмжээ (мм) 8~22
Хүндийн жин хүрээ (кг) 1012

Холбоотой бүтээгдэхүүн