Синьхайн
хүдрийн боолт
home Нүүр хуудас Бүтээгдэхүүн Бутлах төхөөрөмж Пружинтэй конусан бутлуур

Пружинтэй конусан бутлуур

  • Пружинтэй конусан бутлуур

Пружинтэй конусан бутлуур

Танилцуулга

Пуржинт конусан бутлуур нь дунд болон нарийн ширхэгээр бутлах бутлуурын тоног төхөөрөмж бөгөөд пружин нь аюулгүй ажиллагааг хангаж бутлалтын хүчинд нөлөөлдөг.

Capacidade

12~1000т / цаг

Сайжруулалт

Уул уурхайн зориулалттай бутлуурын эрчим хүч хураах төхөөрөмжийн жигд ажиллагаа нь конусын гидравлик түгжигч системд нэгтгэгдсэнээр үйл ажиллагаа маш жигд болдог. Хөдлөх конус нь дугуй талтай холхивчоор дүүжлэн бэхлэгддэг бөгөөд усан битүүмжлэлээр тоосноос урт хугацаанд хамгаалагддаг.

Ашиг тус

Хөдлөгөөнт конус нь тасралтгүй эргэлддэг бөгөөд материалыг бутлах, гадагш буулгах үйл явц нь ажлын гадаргуугийн дагуу үр дүн бүтээмж өндөртэйгөөр ээлжлэн, тасралтгүй үргэлжилнэ. Бутлагдах материал хоёр конусан биетийн хооронд шахагдан, нугалагдаж, хяргагдаж бутлагдах ба энэ үйл явц нь мөн цахилгаан зарцуулалт багатай байдаг. Бүтээгдэхүүн харьцангуй жигд, шоо дөрвөлжин хэлбэртэй байх ба хөдөлж буй конусын ажлын гадаргуугийн элэгдэл жигд байдаг; Бүтцийн талаар танилцуулахад: конусан бутлуурын бүтэц нь их бие, хэвтээ тэнхлэг, хөдлөх конус, тэнцвэрийн дугуй, эксцентрик втулк, дээд бутлах хана (үл хөдлөх конус), доод бутлах хана (хөдлөх конус), гидро муфт, тослогооны систем, гидравлик систем, удирдлагын систем гэх зэргээс бүрднэ;
Хөдлөх конус ба үл хөдлөх конусууд шулуун байрлалтай байх бөгөөд хөдлөх конус савлан хөдлөх үед материал нь бутлах хөндийн материал гарах амны орчимд эцсийн бүтээгдэхүүн болж жигд бутлагдна. Хөдлөх ба үл хөдлөх конусын хоорон дахь зай ижил хэмжээтэй зэрэгцээ байх тул бүтээгдэхүүний хэмжээ жигд болно. Материал орох амны хэмжээ бага тул боловсруулж болох материалууд нь анхан шатны бутлалтад орсон материал байх юм. Энэ төрлийн конусан бутлуур нь тоос шороо, хогийг машины биед нэвтрүүлэхгүйн тулд усан ба тосон хоёр төрлийн битүүмжлэх аргыг хэрэглэдэг. Машиныг найдвартай ажиллуулахын тулд гулсдаг холхивч болон түлхэлттэй бөмбөлөгөн холхивч хэрэглэдэг бөгөөд энэ нь тослогооны цэвэр байдлыг хангаснаар машины найдвартай ажиллагаа болон ашиглалтын хугацааг уртасгахад нөлөөлдөг.

Бүтээгдэхүүний бүтэц

Пуржинтэй конусан бутлуурын ажиллах зарчим нь хөдлөгүүр араатай холбогдож эргэх тэнхлэгийг хөтлөх эргэх араа нь эксцентрик втулкийг эргүүлнэ. Эксцентрик втулкны үйлчлэлээр хөдлөх хацар савлан хөдлөх ба хөдлөх үл худлөх конусууд ойртох үед дунд нь буй материал шахагдаж цохигдон бутлагдна.
Конусан бутлуурын бүтэц нь их бие, үл хөдлөх конус, хөдлөх конус, пуржинт механизм, аяган хэлбэрт тэнхлэгийн тулгуур рамм болон хөдлөгөөнт хэсэг зэрэг хэсгүүдээс бүрдэнэ.

Хэрэглэх хүрээ

2003 онд Хөнань дахь алтны хүдэр баяжуулах үйлдвэрийг шинэчлэхэд Синьхай компани тус үйлдвэрийн бутлах, шигших хэсгийн төслийг хариуцаж гүйцэтгэсэн. Синьхай компани нь хүдрийн өндөр хатуулаг, ажлын явцын бодит цаг хугацааны хяналтын хэрэгцээ, орох материал нь бүдүүн ширхэгтэй буталагдсан хүдэр байх зэргийг харгалзан үзээд пружинт конусан бутлуурыг сонгосон. Түргэн элэгдэх хэсэгт өндөр марганецтай ган ашигласан бөгөөд гидро түлхэгч төхөөрөмжийн оронд мотор ашиглаж, материал гадагшлах хэсгийг реле удирдлагатай болгон, бутлуурын хөндийг оновчтой болгосноор шаардлага хангасан бүтээгдэхүүний түвшин 90% -иас дээш гарч, үйлчлүүлэгчийн талархлыг хүлээсэн.

Техникийн үзүүлэлтүүд

Төрөл Загвар Бутлах конусын диаметр (мм) Орох материалын амны хэмжээ (мм) Орох материалын бүхэллэгийн хэмжээ (мм) Хүдэр гаргах амыг тохируулах хэмжээ (мм) Хөдлөгүүрийн чадал (кВ) Үйлдвэрлэлийн хүчин чадал (т / цаг)
Стандарт төрөл PYB-600/75 600 75 65 12 ~25 30 40
PYB-900/135 900 135 110 15 ~50 55 50 ~90
PYB-1200/170 1200 170 145 20 ~50 110 110~168
PYB-1750/250 1750 250 215 25 ~60 155 280~480
PYB-2100/350 2100 350 300 30 ~60 280/210 500~800
PYB-2200/350 2200 350 280 500~1000
Дунд овор PYZ-900/70 900 70 60 8~20 55 20 ~65
PYZ-1200/115 1200 115 100 8~25 110 42~135
PYZ-1750/215 1750 215 180 10 ~30 155 175~320
PYZ-2200/275 2200 275 230 280 200~580
Богино толгойт төрөл PYD-600/40 600 40 35 3~13 30 12 ~23
PYD-900/50 900 50 40 55 15 ~50
PYD-1200/60 1200 60 50 3~15 110 18 ~105
PYD-1750/100 1750 100 85 5~15 155 75~230
PYD-2200/130 2200 130 100 280 125~350

Холбоотой бүтээгдэхүүн